x

Украин, Орос дахин олзлогсдыг солилцохоор тохиролцлоо

Украин, Оросын төлөөлөгчид Истанбул хотод хоёр дахь удаагаа уулзаж, олзлогдсон цэргүүдийг дахин солилцох тохиролцоонд хүрсэн талаар Украины Ерөнхийлөгч В.Зеленский мэдэгдлээ. Уг уулзалт энэ даваа гарагт Туркийн Чираган ордонд болж, хоёр тал хаалттай хэлбэрээр хэлэлцээ хийжээ. Хэлэлцээний дараа В.Зеленский Литвийн нийслэл Вильнюст болсон “Бухарестын ес” ба Хойд Европын орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдэл хийсэн байна.

Оросын талаас төлөөлөгч В.Мединский ТАСС агентлагт өгсөн мэдээлэлдээ 1000-1200 олзлогдогсдыг солилцох боломжтой байгааг дурдсан нь энэ удаагийн ажиллагаа хоёр талын дайны эхлэлээс хойших хамгийн өргөн хүрээтэй солилцоо болох төлөвтэйг илтгэж байна. Түүнчлэн талууд “6000:6000” гэсэн зарчмаар амь үрэгдэгсдийн цогцсыг солилцох, мөн хүнд өвчтэй цэргүүд болон 18-25 насныхныг харилцан солилцох санал дээр тохиролцжээ.

Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умеровын мэдээлснээр, Украин тал уулзалтын үеэр гурван үндсэн санал тавьсан байна. Үүнд:

  1. Гал зогсоох гурван сарын хугацааны тохиролцоо байгуулах

  2. Олзлогдсон бүх цэргүүдийг суллах

  3. Хулгайлагдсан хүүхдүүдийг эх оронд нь буцаах,
    мөн Ерөнхийлөгч В.Зеленский, В.Путин нарын шууд уулзалт зохион байгуулах саналыг хүргүүлжээ.

Украин талаас энэхүү саналаа тавдугаар сарын 28-нд, харин Оросын тал хариу “санамж бичгээ” зургаадугаар сарын 2-нд гардуулсан байна. Талуудын өмнөх уулзалт тавдугаар сарын 16-нд мөн Истанбул хотод болж, “1000:1000” зарчмаар цэргүүдийг солилцохоор тохирсон нь гурван жилийн дараах хамгийн анхны ахиц байв.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top