x

Шатаар өгсөх нь бие болон оюун ухаанд хэр тустай вэ?

Хурдан шуурхай амьдралын хэв маягтай болсон өнөөгийн нийгэмд шатаар алхах нь илүүц хөдөлмөр мэт санагдаж болох ч энэ энгийн үйлдэл эрүүл мэнд болон тархинд гайхалтай үр нөлөө үзүүлдэг болохыг судалгаанууд баталж байна. Өдөр бүр цөөн хэдэн давхар шатаар алхах нь таны амьсгалын болон зүрх судасны тогтолцоог сайжруулахаас гадна сэтгэл санаа, ой тогтоолт, бүтээлч сэтгэлгээнд ч сайн нөлөө үзүүлдэг байна.

Шатаар алхах нь:

  • Зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, зүрхний өвчний эрсдлийг бууруулдаг

  • Хөлийн булчин болон доод биеийн хүчийг сайжруулж, уналтаас сэргийлэх чадварыг нэмэгдүүлдэг

  • Бага хугацаанд хийж болох “сnack” дасгалын төрөлд багтдаг бөгөөд тоног төхөөрөмж шаардахгүй

  • Өдөрт 50 шатаар (5 давхар орчим) алхах нь судасны хана зузаарахаас сэргийлэхэд тустай

  • Унаган байдлаар шатаар алхах нь дасгалын үр дүнтэй хэлбэр бөгөөд гүйх, хурдан алхахаас илүү хүчилтөрөгчийн хэрэглээг нэмэгдүүлдэг

Судалгаагаар:

  • 2 давхрын шат өгссөн оролцогчид илүү төвлөрсөн сэтгэлгээтэй, асуудлыг шийдэх чадвар нь дээшилсэн бол

  • Шатаар буух нь бүтээлч сэтгэлгээг өдөөж, 61 хувиар илүү өвөрмөц санаа төрүүлж байжээ

  • Тархи руу чиглэсэн цусны урсгал нэмэгдсэнээр анхаарал төвлөрөл, уян хатан сэтгэлгээ (switching) сайжирдаг

  • Хэрвээ сайн нойртой хослуулж чадвал шатаар алхах нь ой тогтоолтыг маргаашид ч хадгалах нөлөө үзүүлдэг

Хүний биеийн урт насалалтыг урьдчилан таамаглах нэг үзүүлэлт бол хөлийн булчингийн хүч чадал юм. Шатаар алхах нь гуяны булчингийн хэмжээг нэмэгдүүлдэг бөгөөд ялангуяа доош буух үед илүү их булчингийн ачаалал өгдөг. Энэ нь булчинг илүү хурдан гэмтээж, эдгэрэлтийн явцад илүү их калори шатаадаг онцлогтой.

Гэхдээ өвдөгний үений үрэвсэлтэй хүмүүст шат бэрхшээлтэй байж болзошгүй. Мөн зарим бүлэг (жишээлбэл, эмэгтэйчүүд, илүүдэл жинтэй хүмүүс) шатнаас илүү цахилгаан шат сонгох нь түгээмэл байдаг.

Гэсэн ч шатаар алхах нь олон хүний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг байдаг тул багахан хөдөлгөөнийхөө ачаар эрүүл мэндээ дэмжих энгийн, хүртээмжтэй, зардалгүй, давуу талтай арга гэдгийг мартаж болохгүй.

Эх сурвалж: BBC.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 17 цаг 44 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 18 цаг 4 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 18 цаг 15 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 18 цаг 21 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 19 цаг 2 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 19 цаг 5 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 19 цаг 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Уржигдар 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Худлаа... Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Top