x

Haribo компанийн “Happy Cola F!ZZ” чихрээс каннабис илэрч, Нидерландаас эргүүлэн татлаа

Германы алдарт “Haribo” компани Нидерландад нийлүүлсэн “Happy Cola F!ZZ” нэртэй гурван уут чихрээс каннабис илэрсний дараа уг бүтээгдэхүүнүүдээ тус улсаас эргүүлэн татах шийдвэр гаргалаа. Каннабис илэрсэн тохиолдол хэдий цөөн ч гэлээ, компанийн зүгээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх 1 кг-ын савлагаатай, 2026 оны нэгдүгээр сар хүртэл хадгалах хугацаатай “L341-4002307906” дугаартай бүтээгдэхүүнийг худалдан авагчдаас буцаахыг хүсжээ.

Нидерландын Хүнс, хэрэглээний бүтээгдэхүүний аюулгүй байдлын газар (NVWA)-аас мэдээлснээр, энэ чихрийг хэрэглэсэн хүмүүс дотор муухайрах, толгой эргэх зэрэг шинж илэрсэн тухай хүүхэд, насанд хүрэгчдийн зүгээс гомдол гаргасан байна. Цагдаа нар дээрх гомдлын дагуу шалгаж, NVWA-д мэдээлснээр уг дүгнэлт гарчээ. Тус газрын төлөөлөгч Саида Ахядын хэлснээр, “колатай чихэрт сэжиг бүхий бодис байж болзошгүй” гэж үзэж, хэрэглэхгүй байхыг анхааруулсан байна.

“Haribo” компанийн маркетинг хариуцсан дэд ерөнхийлөгч Патрик Такс Франс Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа “Хэрэглэгчдийн аюулгүй байдал бол бидний тэргүүн зорилт бөгөөд бид энэхүү асуудлыг маш нухацтай авч үзэж, Нидерландын хууль сахиулах байгууллагуудтай хамтран шалгалт хийж байна” хэмээн онцолсон. “Haribo” нь олон улсын хэмжээнд нэр хүндтэй, 1965 оноос хойш кола амттай чихэр үйлдвэрлэж буй томоохон үйлдвэрлэгч билээ.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top