x

Samsung Galaxy S25 Edge утасны хамгийн том сул тал бол хэврэг батарей

Samsung компани энэ сарын дундуур Galaxy S25 Edge загварын ухаалаг утсаа танилцуулсан ч, уг төхөөрөмж хэрэглэгчдийн хүлээлтийг бүрэн хангаж чадсангүй. Самсунгийн технологийн шинэ шийдэл, гоёмсог загвар, үзүүлэлтийг сайшаасан ч, туршилтад оролцсон SamMobile хэвлэлийн дөрвөн сэтгүүлчийн гурав нь утасны зай хураагуурын хүчин чадал хангалтгүй байгааг хамгийн том дутагдал хэмээн дүгнэжээ.

Тэдний ярьснаар, Galaxy S25 Edge утас өглөө бүрэн цэнэгтэй эхэлсэн ч үдээс хойш гэхэд дахин цэнэглэхээс аргагүй нөхцөл үүсч байсан аж. Самсунг уг загвараа бүтэн өдөр цэнэглэлтгүй ажиллах чадвартай гэж танилцуулсан ч, туршилтаар энэ амлалтыг хангалгүй, хэрэглэгчийг өдрийн дунд дахин цэнэглэлт хийх шаардлагатай байдалд хүргэсэн байна. Туршилтад оролцсон ганцхан сэтгүүлч л энэ утсыг “хангалттай хугацаанд ажиллаж байна” гэж үзсэн нь ихэнхийн сэтгэл ханамжийг илтгээгүйг харуулж байна.

Тус утасны 3900 миллиампер-цагийн багтаамжтай батарей нь ижил түвшний бусад ухаалаг утаснуудаас хүчин чадлын хувьд хоцорч байгаа бөгөөд мэргэжилтнүүд үүнийг хэт нимгэн загвар гаргахын тулд Samsung компани золиос хийсэн хэмээн үзэж байна. SamMobile-ийн сэтгүүлчид "Ийм багтаамжтай батарей тавьж байгаа бол зүгээр л гэмт хэрэг" хэмээн хурц шүүмжилсэн нь хэрэглэгчдийн бухимдлыг илэрхийлсэн байр суурь байв.

Galaxy S25 Edge загварын Европ дахь үнэ 1240 евро буюу өндөр үнэтэй байгаа нь хэрэглэгчийн хувьд илүү найдвартай ажиллагаа хүлээх шалтаг болж буй. Гэвч энэ үнэ ханшаар бат бөх ажиллагаа, цэнэг барилтын хувьд хэрэглэгчдэд итгэл төрүүлэх түвшинд хүрч чадаагүй нь тус утасны хамгийн том сул тал хэмээн дүгнэгдэж байна.

Эх сурвалж: SamMobile.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын дээд лигийн шинэ улирлын тоглолт өнөөдөр эхэлнэ 30 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Доншен газрын тос” компанийн үйл ажиллагаатай танилцлаа 32 мин Иосиф Бродскийг шүүсэн хурал(3) 1 цаг 16 мин Нийслэлд нэг долоо хоногийн дотор гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ 1 цаг 18 мин “Монгол бахархлын өдөр”-ийг угтан бүтээлч сарын аян өрнүүлж байна 1 цаг 21 мин Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо 1 цаг 22 мин Хүүхдээр өвөл, хавар хурдан морь унуулахгүй байхыг уриалав 1 цаг 26 мин Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаас ажиллах хүч авах хэрэгтэй 1 цаг 32 мин Өнөөдөр хуралдах дэд хороодын хуралдааны тов 1 цаг 38 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 1 цаг 38 мин Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд 1 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан 1 цаг 44 мин 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ 2025-10-31 Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдлоо 2025-10-31 Японы Никкей индекс гурав дахь өдрөө дараалан дээд амжилт тогтоов 2025-10-31 Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ 2025-10-31 Утасгүй цэнэг дамжуулдаг авто зам Францад ашиглалтад орлоо 2025-10-31 “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дотооддоо бэлтгэж байна 2025-10-31 Жүжигчин Жесси Айзенберг бөөрөө хандивлахаар шийджээ 2025-10-31 Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагааг өндрөөр үнэллээ 2025-10-31
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Монгол Улс НҮБ-д 1946 онд элсэх байлаа Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг...
Top