x

Хиймэл оюунаар зурдаг зураач “AI Gemini” дэлхий нийтийн анхаарлыг татаж байна

2018 онд Британийн алдарт “Christie’s” дуудлага худалдааны ордон хиймэл оюун ухаанаар бүтээсэн анхны урлагийн бүтээлийг үнэ хаялцуулан, 432 500 ам.доллароор худалдсан нь дэлхий дахинд шуугиан тарьж байв. Гэвч Хонконгийн зураач, киноны тусгай эффект болон уран баримлын чиглэлээр ажилладаг Виктор Вонг энэ бүтээлийг жинхэнэ эргэлт гэж үзсэнгүй. Тэрбээр “Энэ бол хүний бүтээлийг дуурайж, зурах төдий зүйл” хэмээн шүүмжилж, илүү өвөрмөц, хүний төсөөллийг давсан бүтээлийг хийхээр шийджээ.

Ингээд тэрбээр инженерийн мэдлэг, уран бүтээлийн туршлагаа нэгтгэн “AI Gemini” нэртэй хиймэл оюунаар удирддаг зураач роботоо бүтээв. Энэхүү робот нь будгийн багс барин Вонгийн програмчилсан алгоритмын дагуу Хятадын уламжлалт ландшафтын зургийг зурдаг. Түүнийг төлөөлдөг 3812 Gallery “AI Gemini бол дэлхийн анхны бэхэн зураг зурдаг хиймэл оюуны зураач” хэмээн онцолжээ.

“AI Gemini”-гийн хамгийн сонирхолтой цуврал бүтээлүүдийн нэг нь Хятад улс Сарны цаад тал руу явуулсан төхөөрөмжөөс санаа авч зурсан цуврал юм. Вонг эдгээр зургийг НАСА-гийн 3D Сарны газрын зураг, санхүүгийн зах зээл дэх хувьцааны үнийн хөдөлгөөний мэдээлэл зэргийг ашиглан зуржээ. Жишээ нь, индексийн уналт, өсөлтийг уул, хөндийн хэлбэрт шилжүүлэн дүрсэлсэн байна. Ийм хэмжээний зургууд нэг метр орчим өндөр, өргөнтэй бөгөөд нэг зураг зурахад ойролцоогоор 8–10 цаг зарцуулдаг аж.

“AI Gemini” төслийн хүрээнд түүний бүтээлүүд Хонконг, Шанхай, Тайбэй, Лондон хотуудад үзэсгэлэнгээр дэлгэгдэж, 20 мянга орчим ам.долларын үнэтэйгээр зарагдсан байна. Мөн Хонконгийн “Cathay Pacific” зэрэг томоохон байгууллагуудтай хамтран ажилласан нь Вонгийн хиймэл оюунд тулгуурласан урлагийн шинэ төрлүүд хэрхэн бодит хэрэглээ, зах зээлд нийцэж байгааг харуулж байна.

Эх сурвалж: CNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын дээд лигийн шинэ улирлын тоглолт өнөөдөр эхэлнэ 31 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Доншен газрын тос” компанийн үйл ажиллагаатай танилцлаа 32 мин Иосиф Бродскийг шүүсэн хурал(3) 1 цаг 16 мин Нийслэлд нэг долоо хоногийн дотор гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ 1 цаг 18 мин “Монгол бахархлын өдөр”-ийг угтан бүтээлч сарын аян өрнүүлж байна 1 цаг 21 мин Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо 1 цаг 23 мин Хүүхдээр өвөл, хавар хурдан морь унуулахгүй байхыг уриалав 1 цаг 26 мин Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаас ажиллах хүч авах хэрэгтэй 1 цаг 33 мин Өнөөдөр хуралдах дэд хороодын хуралдааны тов 1 цаг 38 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 1 цаг 39 мин Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд 1 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан 1 цаг 44 мин 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ 2025-10-31 Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдлоо 2025-10-31 Японы Никкей индекс гурав дахь өдрөө дараалан дээд амжилт тогтоов 2025-10-31 Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ 2025-10-31 Утасгүй цэнэг дамжуулдаг авто зам Францад ашиглалтад орлоо 2025-10-31 “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дотооддоо бэлтгэж байна 2025-10-31 Жүжигчин Жесси Айзенберг бөөрөө хандивлахаар шийджээ 2025-10-31 Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагааг өндрөөр үнэллээ 2025-10-31
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Монгол Улс НҮБ-д 1946 онд элсэх байлаа Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг...
Top