x

Соёлын яам “Тамгагүй төр” жүжгийг 350 сая ам.доллараар санхүүжүүлсэн гэх мэдээллийг үгүйсгэлээ

Сүүлийн өдрүүдэд цахим орчинд “Тамгагүй төр буюу Монгол хаан” жүжгийг Соёлын яамнаас 350 сая ам.доллараар санхүүжүүлсэн гэх мэдээлэл тархаад байгаа. Энэ асуудалтай холбогдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам албан ёсны мэдэгдэл гаргаж, эл мэдээлэл нь ор үндэсгүй, илт худал болохыг онцоллоо.

Тус яамнаас “Монгол хаан” төслийг ямар нэгэн санхүүжилтээр дэмжээгүй бөгөөд 350 сая ам.долларын тухай яриа нь хэт дэврүүлсэн, бодит байдлыг гуйвуулсан мэдээлэл гэж мэдэгдэв. Жүжгийн талаар яамнаас зөвхөн бодлогын түвшинд дэмжлэг үзүүлсэн гэдгийг тодотгожээ.

Соёлын яамнаас тайлбарласнаар, энэ хэмжээний төсөв бол тус яамны хоёр жилийн нийт төсөвтэй тэнцэхүйц тоо тул ийм зардал гаргах боломжгүй, үндэслэлгүй хэмээн онцолсон байна. Мөн соёл, урлагийг хөгжүүлэх, бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн эргэлтэд оруулахын төлөөх ажлуудаа цаашид ч бодлогоор үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлжээ.

Эцэст нь тус яам иргэдийг аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, улс төрийн зорилготой худал мэдээлэлд автахгүй байхыг уриалсан байна.

Эх сурвалж: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
УИХ-ын даргын энэ удаагийн айлчлал 2026 оны гадаад харилцааны түүхэнд чухал байр суурь эзэлнэ 23 цаг 37 мин Хиймэл оюуныг зохицуулах дэлхийн хэмжээний байгууллага байгуулахыг уриалжээ Уржигдар 09 цаг 02 мин Д.Трампын санаачилсан Энхийн зөвлөлийн анхдугаар хурал болов Уржигдар 04 цаг 10 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! Уржигдар 02 цаг 24 мин Шинэ эхлэл, өсөлт, зориг, урам зориг, боломжуудаар дүүрэн гал морин жил 2026-02-18 Мэндлэн золгох ёсон 2026-02-18 Г.Буянбаатарыг АН-ын даргын Хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр томилжээ 2026-02-17 Ши Жиньпин: Африкийн бараанд ногдуулсан гаалийн татварыг тэглэнэ 2026-02-17 Германы хил дээрх хяналтыг хагас жилээр сунгажээ 2026-02-17 Энэ өдрийн "битүүн" хэмээх нэрийн учир... 2026-02-17 Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн 2026-02-17 Тэмүүжин нэр 2026-02-17 Москвад лавссан цас буюу цаг хугацааны цаана, наанаас атгалцсан гар 2026-02-17 Эпштейнийн хавтаст хэрэгт нэр нь дурдагдсан алдартнуудын жагсаалтыг нийтэлжээ 2026-02-17 “Seedance”-ийн хэрэглээг хязгаарлана 2026-02-17 Монгол Улсын 60 мянга гаруй иргэн БНСУ-д байнга оршин сууж байна 2026-02-17 Дипломат албаны дээд цол хүртээлээ 2026-02-17 Соёлын элч Б.Нарандэлгэрт Алтан гадас одон хүртээв 2026-02-17 Үндэсний их баяр наадмыг найруулагч Д.Баярбаатар найруулна 2026-02-17 Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч суларна 2026-02-17
iИх уншсан
Л.Гантөмөр: Миний амнаас Сэлэнгэчүүд, Сэлэнгийнхэн гэдэг үг ... Москвад лавссан цас буюу цаг хугацааны цаана, наанаас атгалц... Тэмүүжин нэр Ард түмэн Ерөнхийлөгчөө сонгодог шиг АН даргаа сонгодог дүрм... Бодох цаг "Манай зогсоол танд нээлттэй" уриалгад 34 байгууллага нэгджэ... Эпштейнийн хавтаст хэрэгт нэр нь дурдагдсан алдартнуудын жаг... Баярын өдрүүдэд Алтанбулаг хилийн боомт амрахгүй Илон Маск “X Money” үйлчилгээний нээлтийн хугацааг зарлав Шинэ эхлэл, өсөлт, зориг, урам зориг, боломжуудаар дүүрэн га... Г.Буянбаатарыг АН-ын даргын Хөгжлийн бодлого хариуцсан зөвлө... Ши Жиньпин: Африкийн бараанд ногдуулсан гаалийн татварыг тэг... Сар шинийн баярт зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр эхэл... Энэ өдрийн "битүүн" хэмээх нэрийн учир... Дипломат албаны дээд цол хүртээлээ Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн Монгол Улсын 60 мянга гаруй иргэн БНСУ-д байнга оршин сууж б... “Seedance”-ийн хэрэглээг хязгаарлана Соёлын элч Б.Нарандэлгэрт Алтан гадас одон хүртээв Германы хил дээрх хяналтыг хагас жилээр сунгажээ
Top