x

OnlyFans платформыг 8 тэрбум доллараар худалдах хэлэлцээ өрнөж байна

Эротик контент түгээдэг дэлхийд танигдсан OnlyFans платформыг АНУ-ын Forest Road хөрөнгө оруулалтын компанийн тэргүүлдэг хөрөнгө оруулагчдын бүлэг худалдан авахаар хэлэлцэж байгаа талаар Reuters агентлаг мэдээлжээ. Наймааны үнийг 8 тэрбум ам.доллар гэж үнэлсэн бөгөөд энэ нь дижитал платформын хувьд өндөр дүнтэй хэлцэлд тооцогдож байна.

Хэлэлцээр 2025 оны гуравдугаар сараас хойш явагдаж байгаа бөгөөд ойрын хугацаанд үр дүн нь зарлагдах хүлээлттэй байна. Худалдан авалтын хэлцэлд Forest Road-оос гадна бусад хөрөнгө оруулагчид, тухайлбал эхнээс нь эзэмшиж буй Fenix International Ltd компани ч мөн оролцож байгаа бөгөөд тэд өөр сонирхогч талуудтай ч харилцаж байгааг эх сурвалжууд дурджээ.

OnlyFans нь коронавирусний цар тахлын үеэр онцгой хурдацтай өсөлт үзүүлсэн бөгөөд 2023 оны арваннэгдүгээр сарын байдлаар жилийн орлого нь 6.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Тус платформын орлого 2020 онд ердөө 375 сая доллар байсан нь богино хугацаанд хэрхэн дэлгэрснийг илтгэнэ.

Тус компанийн цорын ганц хөрөнгө оруулагч нь украин гаралтай америк иргэн, 43 настай Леонид Радвинский бөгөөд тэр 2018 онд компанийг худалдан авсан. Сүүлийн гурван жилд тэрбээр өөртөө нийт 1 тэрбумаас дээш хэмжээний дивиденд хүртсэн хэмээн агентлаг мэдээлжээ. Радвинский хаана амьдардаг нь тодорхойгүй ч OnlyFans компани нь Лондонд төвтэй хэвээр байгаа юм.

Эх сурвалж: Officelife.media, Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top