x

Ливерпүүл хотод ялалтын баярын үеэр автомашин явган зорчигчдыг дайрч, 27 хүн гэмтжээ

Английн Премьер лигт түрүүлсэн "Ливерпүүл" баг ялалтаа тэмдэглэж байх үеэр тус хотын төв хэсэгт нэгэн этгээд автомашинаараа олон нийт рүү дайрч, нийт 27 хүн гэмтсэн ноцтой хэрэг гарсан талаар ВВС мэдээлэв. Гэмтэж бэртэгсдийн дунд дөрвөн хүүхэд байсныг түргэн тусламжийн албаны төлөөлөгч Дэвид Китчен мэдэгдэж, тэднийг яаралтайгаар Ливерпүүлийн эмнэлгүүдэд хүргэсэн байна.

Хэрэг "Ливерпүүл" багийн тоглогчид ялалтын цомоо задгай автобусанд гарган харуулсан ёслолын парадын дараах мөчид гарсан байна. Олон нийтийн бөөгнөрөл тарж эхэлж байсан тэр үед "Форд" маркийн автомашин олны дундуур гэнэт орж иржээ. Мерсисайд гүнлэгийн аврах албаны дарга Ник Серл мэдээлэхдээ, уг үйл явдлын үеэр дөрвөн хүн автомашины дугуйн хооронд хавчуулагдсан хүнд нөхцөл үүссэн хэмээн онцолсон байна.

Цагдаагийн газар уг хэрэгт холбогдуулан 53 настай эрэгтэйг баривчилсан ба Ливерпүүл хотын нэгэн дүүрэгт оршин суудаг уг этгээдийг мөрдөн шалгаж эхэлжээ. Цагдаагийн даргын туслах Женни Симс уг явдлыг террорист халдлага гэж ангилахгүй байгааг мэдэгдсэн ч мөрдөн шалгалт үргэлжилж байна.

Үйл явдлыг гэрчлэхдээ ВВС-гийн нэгэн сэтгүүлч тухайн автомашинд дайруулах дөхсөн тухайгаа ярьжээ. Түүний хэлснээр, хэсэг залуус машин руу цохиж, эд зүйлс шидэж, арын цонхыг нь хагалсан ч жолооч зогсолгүй зугтсан байна.

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг "аймшигтай" хэмээн тодорхойлж, аврах албаныхны түргэн шуурхай үйл ажиллагаанд талархал илэрхийлсэн бөгөөд гэмтэж бэртсэн иргэдэд хандан гүн эмгэнэл илэрхийлжээ.

Эх сурвалж: ВВС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top