x

US Steel-ийг Японы компанитай нэгтгэхийг Д.Трамп дэмжжээ

“US Steel”, Японы “Nippon Steel” компаниудыг нэгтгэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэмжжээ. "Энэ бол хоёр компанийн төлөвлөгөөт түншлэл байх бөгөөд уг хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын эдийн засагт 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж, хамгийн цөөндөө 70 мянган ажлын байр шинээр бий болно" хэмээн тэрбээр өөрийн “Truth Social” сүлжээнд бичжээ.

Трампын мэдэгдсэнээр, US Steel компанийн төв оффис Питтсбург хотод хэвээр үлдэх бөгөөд хөрөнгө оруулалтын ихэнхийг ирэх 14 сарын хугацаанд хийх ажээ.

АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Жо Байден US Steel-ийг 14.9 тэрбум ам.доллароор Nippon Steel компанид худалдах хэлцэлд үндэсний аюулгүй байдлын үүднээс энэ оны нэгдүгээр сард хориг тавьсан юм. Тэрбээр энэхүү хэлцэл нь АНУ-ын хувьд стратегийн ач холбогдол бүхий нийлүүлэлтийн сүлжээнд эрсдэл үүсгэнэ гэж мэдэгдсэн юм.

Д.Трамп энэ асуудлаар цаашид ямар алхам хийх нь зүйтэй эсэхийг тодорхойлохын тулд судалж шалгахыг АНУ-ын Гадаадын хөрөнгө оруулалтын хороонд (CFIUS) дөрөвдүгээр сард даалгажээ. Тэрбээр энэ сарын 30-нд Питтсбург хот дахь US Steel компанид уулзалт зохион байгуулах гэж буйгаа мэдэгдсэн байна.

Nippon Steel компанийн хувьцааны ханш даваа гаргийн арилжааны явцад 2.3 хувиар өссөн байна. Харин US Steel компанийн хувьцааны үнэ баасан гарагт Д.Трампын мэдэгдлийн дараа 21.2 хувиар огцом өсжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top