x

Израилийн довтолгооны үеэр өлсгөлөнд нэрвэгдсэн охины гунигт түүх

Израилийн арми Газын зурваст довтолгоогоо дахин эхлүүлж, дайн арван есөн сарын турш үргэлжилж буй энэ үед нутгийн хүүхдүүд камерын өмнө үл тоомсорлон өнгөрнө. Үхэл, өвчинд нэрвэгдсэн хүмүүсийн дунд өсөж буй хүүхдүүдийг гайхашруулах зүйл бараг үлдсэнгүй.

Тэд өдөр бүр хүнсний тусламжийн багахан хэмжээний тараалт хүлээн цуваанд зогсоно. BBC агентлагийн орон нутгийн зураглаач тэдний хоосон харц, шаналсан уйлаан, нас барагсдыг цагаан даавуунд ороож, нэрийг нь бичиж буй дүр зурагтай өдөр бүр нүүр тулна. Түүний нэрийг аюулгүй байдлын үүднээс нийтлэхгүй.

Тэрбээр энэ удаа Хан Юнус хот дахь Нассер эмнэлэгт зураг авалт хийж байхдаа харсан тавхан сартай охин Сивара Ашурыг эргэн хайхаар гарчээ. Тэр үед Сиварагийн жин дөнгөж 2.1 кг байсан нь тухайн насны хүүхдийн дундаж жингийн талаас бага үзүүлэлт байв.

Сивара одоо эмнэлгээс гарсан бөгөөд эвдэрч сүйдсэн байшингуудын дунд орон гэрээ орлох нэг өрөө түр сууцанд ээж Нажва болон эмээ Риймтэйгээ амьдарч байна. Гэхдээ охины биеийн байдал дахин муудаж байгаа талаар ээж нь мэдээлжээ. Сивар энгийн хүүхдийн сүүг шингээж чаддаггүй учир тусгай зориулалтын сүүн тэжээл хэрэгтэй боловч түүнийг олоход бэрх байна.

"Түүний жинг хянаж, хооллолтыг сайжруулах шаардлагатай. Гэтэл эмнэлгээс өгсөн ганц лааз сүү бараг дууссан. Би охиноо сайжраагүй гэж бодож байна" хэмээн Нажва өгүүлжээ.

Тэрээр мөн тэсрэх бөмбөг, дроны чимээний улмаас охин нь байнга цочиж, нойр нь хямардаг талаар дурдав. Нөхцөл байдлын улмаас Нажва өөрөө ч хангалттай хооллож чадахгүй байгаа нь хөхөөр хооллох боломжийг хаасан гэж үзэж байна. Тэдний хувьд хоол хүнс, сүү, живх худалдан авах боломж бараг үгүй болсон ажээ.

Израилийн тал хүнсний хомсдолгүй, тусламж орж ирж байгаа хэмээн мэдэгдэж буй ч НҮБ болон тусламжийн байгууллагуудын мэдээллээр нөхцөл байдал эсрэгээрээ хүнд байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш тусламжийн хэмжээг "цайны халбага" хэмээн тодорхойлсон бөгөөд хүн амын 80 хувь нь нүүлгэн шилжүүлэлт эсвэл цэргийн бүсэд амьдарч байгааг дурджээ.

Газын зурваст хоёр сая гаруй иргэн ийм нөхцөлд амьдарч байгаа бөгөөд Сивар охин, түүний гэр бүл тэдний л нэг юм.

Нажва эцэст нь хэлэхдээ: "Ирээдүй, өнгөрсөн хоёрын тухай бодох боломжгүй. Зөвхөн өнөөдрийг яаж даван туулж амьд үлдэх вэ гэдгээ л бодож байна" хэмээн өгүүлэв.

Эх сурвалж: BBC News, нэмэлт мэдээллийг Malak Hassouneh, Alice Doyard, Nik Millard

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top