x

Умард Солонгос шинэ байлдааны хөлөг онгоцны ослыг мөрдөн шалгаж эхэлжээ

Умард Солонгосын зүүн нутгийн Чонжин боомтод саяхан болсон шинэ байлдааны хөлөг онгоцыг усанд тавих ёслолын үеэр гарсан ослыг тус улсын эрх баригчид мөрдөн шалгаж эхэлсэн талаар төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнөөдөр уламжиллаа.

Ослын үеэр 5000 тоннын даацтай байлдааны хөлгийн хэсэг эвдэрч, тэнцвэр алдагдсан бөгөөд удирдагч Ким Жөн Ун уг үйл явдлыг “гэмт хэргийн шинжтэй” гэж шүүмжилжээ. Хэдий тийм боловч Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг (KCNA) хөлгийн ёроолд цоорхой илрээгүй, усан доорх болон доторх үзлэг шалгалтаар ноцтой хохирол тогтоогдоогүй хэмээн мэдээлсэн байна.

Мөрдөн шалгах багийн урьдчилсан дүгнэлтээр, далайн усыг соруулж тэнцвэрийг сэргээхэд хоёр гурван хоног, хөлгийн хажуу хэсгийг бүрэн сэргээхэд арав орчим хоног шаардагдах төлөвтэй байгаа аж. Умард Солонгосын Хөдөлмөрийн намын Цэргийн төв зөвлөл уг явдлыг цэргийн салбар дахь хариуцлагагүй байдалд анхаарал хандуулах дохио гэж үзэж, ослын шалтгаан, буруутай этгээдүүдийг нарийн тогтоохыг үүрэг болгосон байна.

Чонжин усан онгоцны үйлдвэрийн менежер Хон Кил Хог пүрэв гарагт хууль сахиулах байгууллагад дуудагдаж, осолд буруутай байж болзошгүй этгээдүүдийг саатуулан шалгаж эхэлжээ. Ослын үед хөлөг онгоцыг зөв техник ашиглалгүйгээр усанд тавьсан бололтой бөгөөд хөлгийн зарим хэсэг хөмөрсөн хэвээр байгаа талаар Өмнөд Солонгосын зүгээс мэдээлсэн байна.

Пүрэв гарагт уг ослын тухай анх мэдээлсний дараа Умард Солонгос Зүүн тэнгис рүү олон далавчит пуужин харвасан бөгөөд энэ нь тухайн осолтой холбоотой байж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: Yonhap, KCNA

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top