x

Хятадын BYD компани Европт Tesla-г анх удаа гүйцэж, цахилгаан автомашины шинэ тэргүүлэгч болов

Хятадын автомашин үйлдвэрлэгч BYD компани 2025 оны дөрөвдүгээр сард Европын зах зээл дээр анх удаа АНУ-ын Tesla-г цахилгаан автомашины борлуулалтаар давсан тухай “Bloomberg” агентлаг Jato Dynamics-ийн шинжээчдийн мэдээллийг иш татан мэдээллээ.

Тодруулбал, BYD энэ сарын хугацаанд Европт 7,231 ширхэг цахилгаан автомашин борлуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 169 хувиар өссөн үзүүлэлт болсон бол Tesla ижил хугацаанд 7,165 ширхэг автомашин борлуулж, өмнөх оныхоос 49 хувиар буурсан байна. Ийнхүү олон жилийн турш жагсаалтыг тэргүүлж ирсэн Tesla анх удаа 11 дүгээрт бичигдсэн бол BYD эхний 10-т багтаж, Европын зах зээлд шинэ өрсөлдөгчийн дүрээр хүчтэй орж ирлээ.

“Хоёр компанийн борлуулалтын зөрүү харьцангуй бага мэт боловч энэ нь Европын цахилгаан автомашины зах зээлд эргэлт авчирсан томоохон дохио” хэмээн Jato Dynamics-ийн шинжээч Фелипе Муньос онцолжээ.

Европын цахилгаан автомашины зах зээл 2025 оны дөрөвдүгээр сард нийт 28 хувиар тэлсэн бол Skoda брэндийн борлуулалт 214 хувиар өссөн нь онцлох үзүүлэлт болж байна. Тус сард хамгийн их борлуулалттай цахилгаан автомашины топ 3 дараах байдлаар бүрдсэн байна:

  1. Volkswagen – 23,514 ширхэг

  2. BMW – 14,867 ширхэг

  3. Skoda – 13,598 ширхэг

Эдгээрээс Европын долоо, Өмнөд Солонгосын хоёр, Хятадын нэг буюу BYD багтаж байгаа нь бүс нутгийн зах зээлд Хятадын оролцоо идэвхжиж байгааг харуулж байна.

BYD компани цаашид Европын зах зээлд “Dolphin Surf” нэртэй бүрэн цахилгаан хэтчбэк загварын машиныг 23 мянган еврогоос доош үнээр танилцуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ нь зах зээлд өрсөлдөөнийг улам эрчимжүүлэх хүлээлттэй байна.

Эх сурвалж: Forbes, Bloomberg, Jato Dynamics

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын дээд лигийн шинэ улирлын тоглолт өнөөдөр эхэлнэ 33 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Доншен газрын тос” компанийн үйл ажиллагаатай танилцлаа 35 мин Иосиф Бродскийг шүүсэн хурал(3) 1 цаг 19 мин Нийслэлд нэг долоо хоногийн дотор гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ 1 цаг 21 мин “Монгол бахархлын өдөр”-ийг угтан бүтээлч сарын аян өрнүүлж байна 1 цаг 24 мин Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо 1 цаг 25 мин Хүүхдээр өвөл, хавар хурдан морь унуулахгүй байхыг уриалав 1 цаг 29 мин Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаас ажиллах хүч авах хэрэгтэй 1 цаг 35 мин Өнөөдөр хуралдах дэд хороодын хуралдааны тов 1 цаг 41 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 1 цаг 41 мин Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд 1 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан 1 цаг 47 мин 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ 2025-10-31 Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдлоо 2025-10-31 Японы Никкей индекс гурав дахь өдрөө дараалан дээд амжилт тогтоов 2025-10-31 Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ 2025-10-31 Утасгүй цэнэг дамжуулдаг авто зам Францад ашиглалтад орлоо 2025-10-31 “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дотооддоо бэлтгэж байна 2025-10-31 Жүжигчин Жесси Айзенберг бөөрөө хандивлахаар шийджээ 2025-10-31 Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагааг өндрөөр үнэллээ 2025-10-31
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Монгол Улс НҮБ-д 1946 онд элсэх байлаа Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг...
Top