x

Даничууд 70 насандаа тэтгэвэрт гарна

Данийн парламент 2040 он гэхэд тэтгэврийн насыг 70 болгох тухай хуулийг баталснаар даничууд Европын орнуудын иргэдээс хамгийн хожуу тэтгэвэрт гарах болж байна.  

Дани улс 2006 оноос хойш тэтгэврийн насыг дундаж наслалттай уялдуулж, таван жил тутамд шинэчлэн тогтоож иржээ. Тэтгэвэрт гарах нас одоогоор 67 байгаа бол 2030 онд 68, 2035 онд 69 болж өснө. Харин 1970 оны 12 дугаар сарын 31-нээс хойш төрсөн бүх хүн 70 насандаа тэтгэвэртээ гарах юм. Шинэ хуулийг пүрэв гарагт 81 гишүүн дэмжиж, 21 гишүүн эсэргүүцсэнээр баталжээ.

Гэсэн хэдий ч өнгөрсөн онд Социал-Демократ Ерөнхий сайд Метте Фредериксен тэтгэврийн насыг аажмаар нэмэгдүүлэх зарчмыг дахин хэлэлцэнэ хэмээн мэдэгдэж байв. Тэтгэврийн насыг нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн үйлдвэрчний эвлэлүүдийн зохион байгуулсан жагсаал цуглаанууд сүүлийн хэдэн долоо хоногийн турш Копенхаген хотод өрнөсөн юм.

Пүрэв гаригт болсон санал хураалтын өмнө Данийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Жеспер Этруп Расмуссен мэдэгдэхдээ, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх саналыг “шударга бус” хэмээн тодорхойлжээ. “Дани улс эрүүл эдийн засагтай хэдий ч Европын Холбооны орнууд дундаа тэтгэврийн насыг хамгийн өндөр болгох гэж байна. Тэтгэвэрт гарах нас өндөр байна гэдэг нь хүмүүс өндөр насаа хүндтэйгээр эдлэх эрхээ алдана гэсэн үг” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Европ даяар тэтгэврийн нас харилцан адилгүй байдаг. Сүүлийн жилүүдэд олон засгийн газар дундаж наслалт уртсаж буйг харгалзан үзэхийн сацуу төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор тэтгэврийн насыг нэмэгдүүлэх болжээ. Шведэд гэхэд 63 наснаас эхлэн тэтгэвэр авах боломжтой байдаг. Харин Италид тэтгэврийн нас 67 байдаг боловч Данийн нэгэн адил дундаж наслалтад үндэслэн зохицуулалт хийх гэж байгаа бөгөөд 2026 онд нэмэгдэж магадгүй байна.

Их Британид 1954 оны 10 дугаар сарын 6-наас 1960 оны дөрөвдүгээр сарын 5-ны хооронд төрсөн хүмүүс 66 наснаас тэтгэврээ авч эхэлж байна. Харин үүнээс хойш төрсөн хүмүүсийн хувьд тэтгэврийн нас аажмаар нэмэгдэх ажээ. Мөн Францад 2023 онд тэтгэврийн насыг 62-оос 64 болгон нэмэгдүүлсэн хууль батлагдсан юм. Энэ өөрчлөлт олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. 

 BBC

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top