x

Трамп: Орос, Украин хоёр гал зогсоох хэлэлцээг "шууд эхлүүлнэ" гэж мэдэгдэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хоёр цаг утсаар ярьсны дараа Орос, Украин хоёр гал зогсоох болон дайн дуусгах хэлэлцээг "шууд эхлүүлнэ" гэж мэдэгдлээ. Тэрбээр энэ яриа “маш сайн” болсон хэмээн тэмдэглэж, энхийн нөхцлийг хоёр тал хоорондоо тохиролцох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Хэдий тийм ч, одоогоор энхийн хэлэлцээ яг хэзээ эхлэх нь тодорхойгүй бөгөөд АНУ болон Европын орнуудын зүгээс шаардсан 30 хоногийн болзолгүй гал зогсоох тухай асуудалд Оросын Ерөнхийлөгч Путин тодорхой хариу өгөөгүй хэвээр байна.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Трамптай хоёр дахь удаагаа ярьсан бөгөөд тэрбээр “бүтэн, болзолгүй гал зогсоохыг” хүсэж буйгаа дахин онцлоод, хэрэв Москва бэлэн биш бол Орост илүү хүчтэй хориг тавих хэрэгтэй гэж мэдэгджээ. Мөн тэрбээр Украинтай холбоотой ямар ч шийдвэрийг өөрсдөөс нь гадуур гаргаж болохгүй гэдгийг дахин сануулсан юм.

Путин Трамптай хийсэн утасны яриагаа “шударга, мэдээлэлтэй, бүтээлч” байсан гэж тодорхойлсон бөгөөд "ирээдүйн энхийн хэлэлцээрийн тухай санамж бичиг боловсруулахад Орос бэлэн" гэж мэдэгдсэн байна. Энэ нь боломжтой гал зогсоох хугацаа, нөхцөлүүдийг багтаасан байж магадгүй аж.

Зеленский хэлэлцээ нь АНУ, Европын холбооны төлөөлөгчдийн оролцоотой явагдах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн бол Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен “АНУ энэ үйл явцаас хөндийрч болохгүй” гэдгийг онцлон дурдсан байна.

Энэ утасны ярианы дараа болсон Европын удирдагчдын хамтарсан цахим уулзалтад Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони, Франц, Герман, Финландын удирдагчид оролцож, Ватикан энхийн хэлэлцээ хийх газар болж магадгүй гэсэн саналыг нааштайгаар хүлээн авчээ.

Түүнчлэн, ОХУ-Украины хооронд гурав гаруй жилийн дараах анхны шууд уулзалт саяхан болж, олзлогдогсдыг солилцох тохиролцоонд хүрсэн ч гал зогсоох асуудалд нэг ч алхам урагшилсангүй. Орос улс өмнө нь түр хугацааны гал зогсоох зарласан ч байнгын тохиролцоонд хүрээгүй, Украины зүгээс “итгэх аргагүй” гэж мэдэгдсээр ирсэн юм.

Эх сурвалж: Reuters, Truth Social, White House Briefing, Ukrainian Presidential Office

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.188.217)
    тэнэг зеленский өөрөө өдөж байж газар нутгаа алдчихаад одоо уйлан дуулаад байх хэрэггүй
    2025 оны 05 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top