x

АНУ өндөр хурдны галт тэрэгтэй болох замд анх удаа хөл тавилаа

340 сая хүн амтай, 71 хурдны авто зам, 5,000 гаруй нийтийн нисэх буудалтай Америк оронд өнөөг хүртэл нэг ч өндөр хурдны галт тэрэгний (HSR) шугам ашиглалтад орж байгаагүй. Гэхдээ одоо хоёр шугамын барилга явагдаж байгаа бөгөөд бусад нь төлөвлөгдөж буй энэ үед АНУ дэлхийн өндөр хурдны галт тэрэгний хөгжлөөс хоцролгүй нэгдэх боломжтой юу гэдэг асуулт тавигдаж байна.

Баригдаж буй хоёр шугам

Америкийн High Speed Rail Alliance байгууллагын Рик Харнишийн хэлснээр одоогоор хоёр шугам баригдаж байгаа нь эхлэл болж байна. Нэг нь Сан-Францискогоос Лос-Анжелес хүрэх шугам бөгөөд баруун эргийн уулархаг газар нутгийг давах шаардлагатай, маш хүндрэлтэй төсөл. Харин нөгөө нь Лас Вегас – Лос-Анжелесийг холбох “Brightline West” шугам бөгөөд тэгш газраар тавигдах учраас харьцангуй хялбар аж.

Калифорнийн шугамыг тус мужийн засгийн газар хэрэгжүүлж байгаа бол Невадагийн шугамыг хувийн хэвшил барьж байгаа юм. Лас Вегас – Лос-Анжелесийн чиглэл 2028 онд ашиглалтад орно гэж үзэж байгаа бол Калифорнийн шугамыг 2033 онд дуусгахаар төлөвлөжээ.

Төлөвлөгдөж буй төслүүд ба улс төрийн эргэлзээ

Портланд – Сиэтл – Ванкувер чиглэл, мөн Даллас – Хьюстон хооронд өндөр хурдны шугам байгуулах төлөвлөгөө ч байгаа ч төслүүд удаашралтай явагдаж байна. Ялангуяа Хьюстон – Далласын төсөлд олгогдох байсан 63.9 сая долларын холбооны санхүүжилтийг Трампын засаг зогсоосон нь ирээдүйг нь бүрхэг болгожээ.

АНУ-ын төмөр замын гол оператор Amtrak өнөөг хүртэл өндөр хурдны галт тэрэг ажиллуулдаггүй. 2025 оны сүүлээр 160 миль/цаг хурдтай NextGen Acela галт тэргийг Бостон – Вашингтон хооронд явуулах боловч тус чиглэлд ердөө 50 миль орчим хэсэг нь 150 миль/цаг хурдыг дэмжих боломжтой аж.

Яагаад АНУ Хятадаас хол хоцров?

Харнишийн хэлснээр дэлхийд 23 улс өндөр хурдны галт тэрэгтэй болчихсон. Хятад 2025 онд нийт 50,000 км өндөр хурдны шугамтай болохоор байгаа бол 2030 он гэхэд энэ тоо 60,000 км-д хүрнэ. Европт нийт 8,500 км HSR сүлжээ ажиллаж байгаа бөгөөд Испани л гэхэд 3,190 км-ээр тэргүүлж байна.

АНУ хэтэрхий автомашинд хамааралтай орон бөгөөд олон хүн төмөр замыг хэрэггүй гэж үздэг. Улмаар төмөр замын төсөлд улс төрийн дэмжлэг сул, хөрөнгө оруулалт дутмаг байна гэж сэтгүүлч Уилл Дойг онцолжээ. Түүнчлэн Amtrak-ийн захирал саяхан Цагаан ордны шахалтаар огцорсон нь төмөр замын бодлогод улс төрийн тогтворгүй байдал хэрхэн нөлөөлж байгааг харуулж байна.

Дотоод бүтэц ба хүндрэлүүд

Францын Alstom компанийн АНУ дахь төлөөлөгч Скотт Шерин “Америкт өндөр хурдны төмөр замын шугам хотын төв рүү ороход дэндүү олон барилга саад болж байна” гэжээ. Даллас, Хьюстон гэх мэт том хотуудад төвөөс алслагдсан байрлалд бууж ирэхээс өөр аргагүй болдог байна.

Хятадын геополитик, Европын хичээл

Хятад өндөр хурдны төмөр замын технологио Индонези, Малайз, Тайланд, Вьетнам зэрэг Азийн улсуудад экспортолж, геополитикийн байр сууриа бэхжүүлж байна. Эдгээр орнууд Хятадаас зээл авч, төмөр замын төслөө хэрэгжүүлж байгаа нь ирээдүйд эдийн засгийн хараат байдлыг нэмэгдүүлж болзошгүйг Дойг анхааруулсан.

Европын хувьд нийтийн дэд бүтцэд тогтмол хөрөнгө оруулж ирсэн туршлагатай. Тэнд одоо HSR сүлжээг өргөжүүлж, Европын холбооны бүх нийслэл, гол хотуудыг холбох зорилго тавиад байна.

Америкт юуг өөрчлөх ёстой вэ?

“Америк соёлын өөрчлөлт хийхгүйгээр өндөр хурдны төмөр замтай болж чадахгүй” гэж шинжээчид хэлж байна. Автомашинаас татгалзаж, нийтийн тээвэрт илүү хандсан ирээдүйг хүсч байж HSR хөгжих боломжтой. Мөн Рик Харнишийн хэлснээр “Төв засгийн газар зайлшгүй гол үүрэг гүйцэтгэх шаардлагатай.”

Эцэст нь Уилл Дойг “АНУ, Хятадын хоорондын зөрчил байхгүй байсан бол Хятадын тусламжтайгаар АНУ гайхалтай дэд бүтцийн хөгжил хийх боломжтой байв” хэмээн харамсч буйгаа илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 47 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 2 цаг 29 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 2 цаг 59 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 3 цаг 18 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 6 цаг 49 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 6 цаг 56 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 7 цаг 1 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 8 цаг 41 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 8 цаг 50 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 8 цаг 58 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 9 цаг 4 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 9 цаг 23 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 9 цаг 43 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 9 цаг 48 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 9 цаг 53 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 9 цаг 58 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 10 цаг 19 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 11 цаг 6 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 11 цаг 50 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top