x

Польшийн ерөнхийлөгчийн сонгууль хоёрдугаар шатанд шилжлээ

Польшийн нийслэл Варшав хотын либерал үзэлт дарга Рафал Тшасковски ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын эхний шатанд давуугаар ялалт байгууллаа. Гэвч хэн ч 50 хувиас дээш санал аваагүй тул хоёрдугаар шатны санал хураалт зургадугаар сарын нэгэнд болохоор боллоо.

Санал хураалтын дараах хоёр дахь гарсан exit poll-ийн дүнгээр, Тшасковски 31.1 хувийн санал авсан бол түүхч, барууны үзэлтэй нэр дэвшигч Карол Навроцки 29.1 хувиар удаалжээ. Сонгуулийн албан ёсны дүн Даваа гаригийн сүүлчээр гарах төлөвтэй байна.

Ерөнхийлөгчийн үүрэг, улс төрийн ач холбогдол

Польшийн ерөнхийлөгчийн үүрэг хязгаарлагдмал, ихэвчлэн бэлгэдлийн шинж чанартай байдаг ч парламентын баталсан хуулийг хориглох эрхтэй. Ерөнхий сайд Дональд Тускийн тэргүүлсэн төв чиглэлийн эвсэл парламентын дийлэнх олонхийг бүрдүүлж чадаагүй учир ерөнхийлөгчийн хоригийг хүчингүй болгох боломжгүй байгаа. Хэрэв Тшасковски ялбал энэ саад үгүй болох юм.

Гэвч Навроцки сонгогдвол, түүний байр суурь өмнөх ерөнхийлөгч Анджей Дудагаас ч илүү хатуухан байж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Навроцки сонгуулийн дараа Гданьск хотод хэлсэн үгэндээ “Тускийг бүрэн эрх мэдэлтэй болгохыг зогсоох ёстой” хэмээгээд хэт барууны нэр дэвшигчид болох Славомир Ментзен (14.8%) болон Гжегож Брауны (6.3%) дэмжигчдэд хандан хүчээ нэгтгэхийг уриалсан.

Хоёрдугаар шатанд хэний тал руу санал хандах вэ?

Тшасковскигийн хувьд өөрийн төв намын саналын үндэснээс гадна эвслийн бага түншүүд болох Зүүний хүчний (Магдалена Бейят) болон төв баруун “Гуравдагч зам” (Шымон Холонья) намаас дэмжлэг авах шаардлагатай. Харин Навроцки бол PiS (Хууль ба шударга ёс нам)-ийн нэр дэвшигч бөгөөд тус нам сонгогчдыг идэвхтэй оролцуулах туршлагатай гэдгээрээ давуу талтай.

Ментзен, Браун нарын өндөр санал нь Тшасковскигийн хувьд санаа зовоож байна. Эдгээр хэт барууны үзэлтэй нэр дэвшигчдийн дэмжигчид — голдуу залуучууд — уламжлалт PiS намын халамжийн бодлогыг төдийлөн таашаадаггүй. Ментзен бол тогтолцооны эсрэг байр суурьтай, барууны популист нэр дэвшигч бөгөөд түүний дэмжигчдийн нэг хэсэг нь аль ч гол хоёр намыг дэмжихгүй үлдэх магадлалтай.

Гжегож Брауны хувьд еврейчүүдийн эсрэг үзэл санаа илэрхийлж, Ханукагийн ёслолын дараа еврейн лаа унтраасан үйлдлээрээ 2023 онд шүүмжлэлд өртөж байсан. Ийм хэт давруу үзэлтэй нэр дэвшигчийг өндөр санал авсанд либерал сонгогчид сэтгэл түгшиж байна.

Эх сурвалж: BBC, Getty Images.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 47 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 2 цаг 29 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 2 цаг 59 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 3 цаг 18 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 6 цаг 49 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 6 цаг 56 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 7 цаг 1 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 8 цаг 41 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 8 цаг 50 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 8 цаг 58 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 9 цаг 4 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 9 цаг 23 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 9 цаг 43 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 9 цаг 48 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 9 цаг 53 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 9 цаг 58 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 10 цаг 19 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 11 цаг 6 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 11 цаг 50 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top