x

Жо Байденд түрүү булчирхайн хорт хавдар оношлогджээ

АНУ-ын ерөнхийлөгч асан Жо Байденд түрүү булчирхайн хорт хавдрын хожуу шат оношлогдсон тухай түүний албанаас Ням гарагт мэдэгдлээ. Оношлогоогоор хавдар ясанд тархсан бөгөөд "дээд зэргийн хүнд хэлбэрийн", түргэн тархах магадлалтай хэмээн тодорхойлжээ. Хорт хавдрын түвшин нь Глисон оноогоор 9/10 гэж үнэлэгдсэн байна.

Байден өнгөрсөн долоо хоногт шээсний шинж тэмдгийн улмаас эмнэлэгт хандсаны дараа энэ хавдрыг илрүүлжээ. Түүний гэр бүл одоогоор эмчилгээний сонголтыг авч үзэж байгаа бөгөөд хавдар нь даавраас хамааралтай шинжтэй тул эмчилгээний үр дүн гарч болзошгүй гэж үзэж байна.

Улс төрийн хүрээний дэмжлэг

Түүний өвчний талаарх мэдээлэл ил болсны дараа улс төрийн хүрээнийхнээс өрсөлдөгч, нөхөд гэлтгүй олон хүн дэмжиж буйгаа илэрхийллээ. Ерөнхийлөгч Дональд Трамп “Жо Байдены оношлогдсон мэдээг сонсоод гүнээ эмгэнэж байна. Жилл болон гэр бүлийнхэнд нь халуун сэтгэлийн мэндчилгээ илгээж, хурдан эдгэрэхийг хүсье” хэмээн өөрийн платформоор дамжуулан бичжээ.

Мөн дэд ерөнхийлөгч асан Камала Харрис “Жо бол тэмцэгч хүн. Тэр энэ сорилтыг тэвчээр, өөдрөг сэтгэлээр туулна гэдэгт би итгэлтэй байна” хэмээн бичжээ.

Сонгууль, нас, эрүүл мэндийн асуудал

Жо Байден 2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихээ эрүүл мэнд болон насны шалтгаанаар өнгөрсөн жил больсон. Тэрээр Америкийн түүхэнд ерөнхийлөгчөөр ажилласан хамгийн өндөр настай хүн бөгөөд өнгөрсөн зургадугаар сард Дональд Трамптай хийсэн телевизийн мэтгэлцээнд хангалтгүй оролцсон нь олон нийтийн шүүмжлэлд өртсөн. Үүний дараагаар Камала Харрис түүний оронд Ардчилсан намаас нэр дэвшсэн юм.

Тэрбээр олон жил хорт хавдрын судалгааг дэмжиж ирсэн

Байден хүүгээ тархины хорт хавдраар алдсанаас хойш хавдрын эсрэг тэмцлийг чухалчлан авч үзсээр ирсэн. 2022 онд тэрээр эхнэр Жилл Байдены хамтаар “Cancer Moonshot” санаачилгыг дахин эхлүүлж, 2047 он гэхэд дөрвөн сая хүнийг хавдрын нас баралтаас аврах зорилт тавьсан.

Эмч нарын байр суурь

Америкийн Хавдар судлалын нийгэмлэгийн Ерөнхий шинжлэх ухааны захирал, түрүү булчирхайн хорт хавдрын эмч доктор Уильям Дахутын хэлснээр Байденд оношлогдсон хэлбэр нь илүү түргэн явцтай, ясанд тархсан тохиолдолд бүрэн эдгэрэх боломж бага гэж үздэг ч олон хүн эхний шатны эмчилгээнд эерэг хариу үзүүлдэг гэлээ. Эмчилгээнд ихэвчлэн дааврын эсрэг эмчилгээ хэрэглэдэг байна.

Одоогоор Байден олон нийтийн өмнө бараг гардаггүй болсон бөгөөд сүүлийн удаа дөрөвдүгээр сард хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөх байгууллагын хурал дээр үг хэлжээ. Түүнчлэн ВВС-д тавдугаар сард өгсөн ярилцлагадаа “2024 оны сонгуулиас нэрээ татах шийдвэр амар байгаагүй” гэжээ.

Эх сурвалж: BBC, Cancer Research UK, Cleveland Clinic, CDC.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.188.217)
    зөнөг новш үхвэл баярлана
    2025 оны 05 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top