x

Гал зогсоох хэлэлцээ эхэлснийг ХАМАС баталжээ

Израилын талтай “ямар ч урьдчилсан нөхцөл болзолгүйгээр” хэлэлцээ хийх шинэ үе шат Доха хотод эхэлсэн гэж ХАМАС бүлэглэлийн өндөр албан тушаалтан мэдэгдээд, уг хэлэлцээ нь Газын зурвас дахь дайныг зогсоох зорилготой гэдгийг хэлжээ.

ХАМАС-ын өндөр албан тушаалтан Тахер аль-Нунугийн мэдэгдсэнээр, энэ удаагийн хэлэлцээ аль аль талаас ямар нэгэн нөхцөл болзол тавихгүйгээр эхэлсэн бөгөөд хэлэлцээний үеэр бүх асуудлыг хэлэлцэхэд нээлттэй байгаа гэжээ. “ХАМАС бүх асуудлаар, ялангуяа дайныг зогсоох, Израилын цэргийг гаргах, барьцааны хүмүүсийг хоригдлуудаар солилцох зэрэг асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлэх болно” гэж тэрбээр хэлсэн байна.

Гуравдугаар сарын 18-нд Израилын тал Газын зурвас дахь байлдааны ажиллагаагаа дахин эхлүүлж, бүслэлтээ эрчимжүүлснээр тус зурваст хоёр сарын турш үргэлжилсэн гал зогсоох хэлэлцээр дуусгавар болсон юм. Түүнчлэн дайныг түр хугацаагаар зогсоох бусад оролдлого ч бүтэлгүйтсэн байна.

Израилын тал хүмүүнлэгийн тусламжийг тус нутаг дэвсгэр лүү нэвтрүүлэхгүй байгаа нь хоол хүнс, цэвэр ус, түлш, эмийн хомсдолд хүргэж, өлсгөлөн газар авч байгааг НҮБ-ын агентлагуудын зүгээс анхааруулсаар байна. Харин Израилын Батлан ​​хамгаалахын сайд Исраэль Катз мэдэгдэхдээ, байлдааны ажиллагааг эрчимжүүлсний дүнд ХАМАС бүлэглэлийнхнийг хэлэлцээний ширээний ард эргүүлэн авчирлаа гэв.

Аливаа хэлэлцээр нь дайныг бүрмөсөн зогсоож, Израилын цэргийг Газаас гаргах ёстой гэсэн байр суурийг ХАМАС хатуу баримталж ирсэн тул дайныг зогсоох зорилготой өмнөх хэлэлцээнүүд төдийлөн үр дүнд хүрээгүй байна. Газад барьцаалагдсан Израилын иргэдийг суллах хэлэлцээ мөн үргэлжилж байна. Хэлэлцээ хийх багийг Катарын нийслэл рүү явахыг үүрэг болгосон гэж Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгджээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 6 цаг 51 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 6 цаг 59 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 7 цаг 9 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 7 цаг 15 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 7 цаг 19 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 7 цаг 23 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 8 цаг 17 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 9 цаг 50 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 10 цаг 19 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 10 цаг 24 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 10 цаг 27 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 10 цаг 31 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 11 цаг 36 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 11 цаг 45 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 12 цаг 7 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 12 цаг 39 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 13 цаг 0 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 13 цаг 7 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 13 цаг 21 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 13 цаг 32 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top