x

“И-Монгол академи” УТҮГ, Гаалийн ерөнхий газар цаасгүй технологид шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна

“И-Монгол академи” УТҮГ нь төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цахимжсан үйлчилгээнүүдийн чанарт илүү анхаарч, төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараатай уулзалтуудыг зохион байгуулсаар байна.

Өчигдөр /2025.05.15/ “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын дарга Н.Төрбат,  Гаалийн ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны дарга Б.Мөнх-Амар болон холбогдох мэргэжилтнүүд хамтарсан уулзалт зохион байгуулж хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойллоо.

Хамтын ажиллагааны хүрээнд:

  • Гаалийн цахимжсан 52 төрлийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй, ойлгомжтой байдлаар хүргэх зорилгоор мэдээ, контент бэлтгэж, олон нийтэд түгээх хамтын ажиллагааг өргөжүүлэх;
  • Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт, мэдээллийг тогтмол зохион байгуулах;
  • Гаалийн бүрдүүлэлтийн үйл явцыг цаасгүй технологид үе шаттайгаар шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхээр харилцан санал солилцов.

Гаалийн ерөнхий газраас үзүүлдэг үйлчилгээнүүд цахим хэлбэрт шилжсэнээр:

  1. Цаг хэмнэлт
    • Иргэд, аж ахуйн нэгжүүд гаалийн мэдүүлгийг онлайнаар бөглөх, илгээх боломжтой тул гаалийн байгууллагад очих шаардлагагүй болж, олон цаг алдахгүй.
  2. Ил тод байдал, авлигын эрсдэл буурна
    • Үйлчилгээ цахимд шилжсэнээр хүний оролцоо багасаж, авлига, хүнд суртлын эрсдэл буурна.
  3. Хаанаас ч хандах боломж
    • Интернэттэй газар хаанаас ч, хэзээ ч үйлчилгээ авах боломжтой болсноор алслагдсан дүүрэг болон орон нутгийн иргэдэд илүү хүртээмжтэй болсон.
  4. Хянах, бүртгэх боломж сайжирсан
    • Ачаа барааны бүртгэл, мэдүүлгийн түүхийг системд хадгалснаар хяналт, дүн шинжилгээ хийхэд хялбар болох олон давуу талууд юм.

Цаасгүй технологид суурилсан цахим шилжилт нь гаалийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай, шударга болгох нөхцөлийг бүрдүүлж буй бөгөөд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах чухал алхам болж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын дээд лигийн шинэ улирлын тоглолт өнөөдөр эхэлнэ 19 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Доншен газрын тос” компанийн үйл ажиллагаатай танилцлаа 20 мин Иосиф Бродскийг шүүсэн хурал(3) 1 цаг 4 мин Нийслэлд нэг долоо хоногийн дотор гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ 1 цаг 6 мин “Монгол бахархлын өдөр”-ийг угтан бүтээлч сарын аян өрнүүлж байна 1 цаг 9 мин Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо 1 цаг 11 мин Хүүхдээр өвөл, хавар хурдан морь унуулахгүй байхыг уриалав 1 цаг 14 мин Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаас ажиллах хүч авах хэрэгтэй 1 цаг 21 мин Өнөөдөр хуралдах дэд хороодын хуралдааны тов 1 цаг 26 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 1 цаг 27 мин Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд 1 цаг 29 мин Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан 1 цаг 32 мин 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ 2025-10-31 Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдлоо 2025-10-31 Японы Никкей индекс гурав дахь өдрөө дараалан дээд амжилт тогтоов 2025-10-31 Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ 2025-10-31 Утасгүй цэнэг дамжуулдаг авто зам Францад ашиглалтад орлоо 2025-10-31 “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дотооддоо бэлтгэж байна 2025-10-31 Жүжигчин Жесси Айзенберг бөөрөө хандивлахаар шийджээ 2025-10-31 Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагааг өндрөөр үнэллээ 2025-10-31
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Монгол Улс НҮБ-д 1946 онд элсэх байлаа Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг...
Top