x

Японд хүүхэд төрүүлэх зардлыг төр хариуцдаг болно

Японд төрөлт буурч байгаатай холбогдуулан тус улсын Эрүүл мэндийн яам ирэх оны дөрөвдүгээр сараас хүүхэд төрүүлэхтэй холбоотой зардлыг үнэ төлбөргүй болгохоор төлөвлөж байна.

Тодруулбал, мэргэжилтнүүдийн ажлын хэсгийн лхагва гарагт баталсан бодлогод эрүүл мэндийн даатгалын тогтолцооны дагуу хэвийн төрөлттэй холбоотой зардлыг бүрэн хариуцах саналыг тусгажээ. Одоогоор хэвийн төрөлт нь өвчин, гэмтэл зэрэгтэй адил эрүүл мэндийн нөхцөлд тооцогддоггүй тул даатгалын хамрах хүрээнд багтдаггүй байна. Харин дээрх саналд төрөх үеийн өвдөлтийг бууруулдаг эпидураль эмчилгээг даатгалд хамруулах талаар дурдсангүй.

Эмнэлгийн байгууллагууд хэвийн төрөлтийн төлбөрийг өөрсдөө тогтоох боломжтой байдаг тул мужаасаа хамааран ихээхэн ялгаатай байдаг ажээ. Одоогоор төрөөс хүүхэд бүрд 500 мянган иен буюу 3400 ам.долларын нэг удаагийн тэтгэмж олгож байгаа боловч хүүхэд төрүүлэх зардал өссөөр байгаа тул ихэнх тохиолдолд уг тэтгэмжийн мөнгөнөөс давах болжээ.

2024 оны санхүүгийн жилийн эхний хагасын байдлаар, улсын хэмжээнд хэвийн төрөлтөд дунджаар 518 мянган иен зарцуулсан болохыг Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны статистик мэдээ харуулжээ. Харин төрөлтийг даатгалд хамруулахаар болсон тохиолдолд улсын хэмжээнд нэгдсэн үнийг тогтооно. Гэхдээ эх барих эмч нар энэ алхам нь эмнэлгийн байгууллагуудад орлого буурснаас үүдэлтэй санхүүгийн хүндрэл учруулж болзошгүй гэдэгт санаа зовниж байгаагаа илэрхийлж байна.

Kyodo

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top