x

Энхийн хязгаарын ирмэг дээрх амьдрал: Энэтхэг, Пакистаны хил дагуух мөргөлдөөн дахин хурцадлаа

Энэтхэг, Пакистаныг заагладаг маргаантай бүс болох Хяналтын шугам (LoC) дагуу амьдарна гэдэг нь байнгын айдас, зөрчилтэй зэрэгцэн орших амьдралыг илтгэнэ. Сүүлийн үед Паахалгамд болсон халдлагын дараах хурцадмал байдал хоёр улсыг дахин зөрчилдөөний ирмэгт аваачив. Хоёр тал харилцан их буугаар гал нээж, энгийн иргэдийн амь нас хохирч, гэр орон нурж, тоо баримтад шилжлээ. Энэтхэгийн талаас дор хаяж 16 хүн амь үрэгдсэн бол Пакистан 40 энгийн иргэн амиа алдсан гэж мэдэгдсэн ч бодит шалтгаан бүрэн тодорхойгүй байна.

Пакистан гаралтай зохиолч Анам Закариа “Энэтхэг, Пакистаны улс төрийн тогтворгүй байдалд хил дагуух иргэд үргэлж хохирогч нь болдог. Тэд галын шугамд амьдарч, хэдэн зуун удаагийн галын дунд хоргодох байранд нуугдаж, амьжиргааны эх үүсвэр болох мал, тариа ногоогоо алдаж байна” хэмээн BBC-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Энэтхэг, Пакистан хоёр нийт 3,323 км урт хилийн шугамтай бөгөөд үүнээс 740 км нь Хяналтын шугам юм. 1949 онд анхны дайн дууссаны дараа байгуулагдсан гал зогсоох шугамыг 1972 оны Шимлагийн хэлэлцээрээр одоогийн нэршлээр сольжээ. Хяналтын шугам нь Кашмирын бүсийг дайран өнгөрдөг бөгөөд энэ газар нутгийг хоёр тал өөр өөрсдийн нутаг дэвсгэр хэмээн мэдэгддэг. Уг бүс нь дэлхийн хамгийн цэргийнжсэн хил хязгаарт тооцогддог.

Нью Дели дэх Ж.Неругийн их сургуулийн гадаад бодлогын шинжээч Хаппимон Жэкобын хэлснээр Хяналтын шугам дахь зөрчил “бага зэргийн гал нээхээс эхлээд газар нутгийн булаалт, нарийн төлөвлөсөн цэргийн ажиллагаа” хүртэл янз бүр байдаг. Энэ нь уулын өндөрлөг, хяналтын цэг зэрэг стратегийн байрлалд хяналт тогтоох оролдлого байж болзошгүй юм.

Зохиолч Закариагийн үзэж байгаагаар Кашмирын ард иргэдийн дуу хоолойг оролцуулалгүй, зөвхөн Энэтхэг, Пакистан хоёр улсын бодлогоор уг хил тогтоогдсон нь энэхүү хямралыг гүнзгийрүүлсээр байна.

2021 оны хоёрдугаар сард гал зогсоох шинэ хэлэлцээр байгуулснаар харьцангуй тайван байдал тогтсон ч 2025 оны гуравдугаар сард дахин хүчирхийлэл сэдэрчээ. Энэ удаагийн мөргөлдөөн илүү ноцтойд тооцогдож байна. Энэтхэг усны хуваарилалтын тухай Индусын хэлэлцээрийг түр зогсоож, Пакистан Шимлагийн хэлэлцээрээс гарахаа мэдэгдсэн ч хэрэгжүүлээгүй байна.

Шинжээчдийн үзэж буйгаар Хяналтын шугам дагуух мөргөлдөөн олон улсын анхаарлаас гадуур өнгөрч, хоёр улсын хоорондын хямралын хэлэлцүүлэгт бүрэн хамрагдаж чаддаггүй. Жэкоб “Цөмийн зэвсэг бүхий хоёр улс 130 болон 155 мм их буу, танк эсэргүүцэх пуужин ашиглаж байгаа нь судлаачид, бодлого тодорхойлогчдын хүрээнд төдийлөн авч үзэгдэхгүй байгаа нь хачирхалтай” хэмээн бичсэн байдаг.

Энэтхэгийн зүгээс Пакистаныг алан хядах бүлэглэлүүдийг Энэтхэгийн Кашмир руу оруулж байгааг шүүмжилдэг бол Пакистан нь энгийн иргэд рүү зориуд буудаж байна гэж буруутгадаг. Мөргөлдөөн ихэнхдээ тухайн бүсийн командлагчдын шийдвэрээр явагддаг бөгөөд төв удирдлагаас заавал зөвшөөрөл авдаггүй гэж Жэкоб онцолсон байна.

Хэдийгээр Хяналтын шугамыг албан ёсны олон улсын хилийн шугам болгох санаа хөндөгдөж байсан ч шинжээчид энэ нь бодит боломж биш гэж үздэг. Лондонгийн Эдийн засгийн сургуулийн профессор Сумантра Боз “Энэтхэг бүх Кашмирыг өөрийн газар нутаг хэмээн газрын зургандаа дүрсэлдэг. Харин Пакистан энэ шугамыг хүлээн зөвшөөрвөл Кашмирын асуудлыг Энэтхэгийн нөхцлөөр шийдсэн гэсэн үг болно” хэмээн BBC-д ярьжээ.

2004–2007 оны хооронд Хяналтын шугамыг “зөөлөн хил” болгох талаар хоёр тал яриа хэлэлцээр өрнүүлж байсан ч эцэстээ үр дүнд хүрэлгүй нурсан юм. Өнөөдөр тэнд амьдрах хүмүүс дахин үл мэдэгдэх аюултай, тасралтгүй эргэх хүчирхийллийн хөндийд амьдарч байна.

“Хэн ч орой шөнө Хяналтын шугам руу харсан цонхны хажууд унтахыг хүсэхгүй” хэмээн Пакистаны хяналттай Кашмирын зочид буудлын ажилтан BBC-д өгүүлжээ. Энэ бол энхийн оршихуй ямар эмзэг болохыг сануулах зөөлөн боловч гашуун үг байлаа.

Эх сурвалж: BBC News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 47 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 2 цаг 29 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 2 цаг 59 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 3 цаг 18 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 6 цаг 49 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 6 цаг 56 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 7 цаг 1 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 8 цаг 41 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 8 цаг 49 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 8 цаг 58 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 9 цаг 4 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 9 цаг 23 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 9 цаг 43 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 9 цаг 48 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 9 цаг 53 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 9 цаг 58 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 10 цаг 19 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 11 цаг 6 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 11 цаг 50 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top