x

Трампын Персийн булан дахь анхны гадаад айлчлалд дэлхийн хэвлэлүүд ийнхүү хандлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ анхны гадаад айлчлалыг Персийн булангийн орнуудад хийж байгаа нь олон улсын анхаарлыг татлаа. Саудын Араб, Катар, АНЭ-д дөрөв хоногийн хугацаатай хийх уг айлчлал аюулгүй байдлын асуудал бус зөвхөн эдийн засгийн гэрээ, хөрөнгө оруулалтын хэлэлцээрт төвлөрч байгаа нь хэвлэлүүдийн нийтлэг анхаарал хандуулсан сэдэв болж байна.

The New York Times: Саудын Араб Трампыг онцгойлон угтлаа

АНУ-ын ерөнхийлөгчийг хаан ширээ залгамжлагч Мухаммед бин Салман хувиараа онгоцны буудал дээр угтан авсан нь Трамп Саудын Арабт тусгай статустай хүн гэдгийг илтгэж байна хэмээн онцолжээ. Энэ нь Жо Байдентай харьцуулбал тод ялгаатай гэж дурдсан байна. Трамп $1 их наядын хэмжээ бүхий гэрээ байгуулах зорилготой бөгөөд зохиомол оюун ухаан, эрчим хүч, зэвсгийн худалдаа зэрэг салбарыг хамарч байгаа аж.

Reuters: Трампын айлчлал эдийн засагт л чиглэнэ

Трампын айлчлалын гол агуулга аюулгүй байдал бус, эдийн засгийн ашиг сонирхолд чиглэж байна. Тэрбээр Илон Маск зэрэг бизнесийн лидерүүдтэй хамт хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцохоор төлөвлөсөн бөгөөд Израилиар дайрахгүй гэдэг нь Вашингтон-Тель-Авивийн харилцаанд өөрчлөлт гарсны илрэл гэж тайлбарлажээ.

Bloomberg: Саудын эдийн засаг Трамптай наймаа хийхэд тулгуурлаж байна

Нефтийн үнэ унаснаас болж Саудын эдийн засаг хүнд байдалд орж, $30 тэрбумын өртэй болоод байгаа тул ханхүү Мухаммед Трамптай олон арван гэрээ хэлэлцээр байгуулж, хөрөнгө оруулалт татах шаардлагатай гэж бичжээ. Ханхүү мөн Трампын энхийн санаачилгыг дэмжинэ гэж амласан бөгөөд энэ нь Украин, Газа, Ираны асуудлыг багтааж байгаа аж.

CNN: АНУ АНЭ-д $1.4 тэрбумын зэвсэг борлуулна

Трамп АНЭ-д айлчлах үеэрээ Chinook нисдэг тэрэг, F-16 онгоцны сэлбэг багтсан $1.4 тэрбумын зэвсгийн гэрээ байгуулсан тухай CNN мэдээлжээ. Түүнчлэн Эмират улс АНУ-д 10 жилийн турш $1.4 их наядын хөрөнгө оруулалт хийхээр амласан байна. Санамж бичгүүд нь хагас дамжуулалт, эрчим хүч, зохиомол оюун ухаан зэрэг салбарыг хамарчээ.

Гэсэн хэдий ч АНЭ-д зэвсэг нийлүүлэхийг эсэргүүцсэн ардчилагч сенатор Крис Мерфи "Трампын криптовалютын үйлдвэрт Эмиратын хөрөнгө оруулагчид $2 тэрбумын хөрөнгө оруулсан нь зэвсгийн наймаатай холбоотой ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй" гэж шүүмжилжээ.

NBC News: Катар Трампт тансаг онгоц бэлэглэх саналтай

Катарын хааны гэр бүл Трампт люкс ангиллын онгоц бэлэглэхээр санал тавьсан нь АНУ-ын дотоодын шүүмжлэлд өртөж болзошгүй байна. Трамп үүнд татгалзахгүй гэж мэдэгдээд, онгоцыг ирээдүйд ерөнхийлөгчийн номын сангийн үзмэр болгоно гэжээ. “Бид үнэгүй онгоц авч байна. Талархах хэрэгтэй биз дээ?” хэмээн Трамп хэлсэн нь олон нийтэд маргаан дагуулав.

Дүгнэвэл:

  • Гурван улсын айлчлал зөвхөн эдийн засгийн гэрээ хэлэлцээрт төвлөрсөн

  • Израиль, Газа, Украинтай холбоотой асуудалд анхаарал хандуулахгүй байгаа нь тодорхой

  • Олон тэрбумын зэвсгийн наймаа, хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүд амжилттай өрнөж байна

  • Трампын хувийн ашиг сонирхол байж болзошгүй талаарх дотоодын шүүмжлэл гарч эхэлжээ

Эх сурвалжууд: Yonhap, The New York Times, Reuters, Bloomberg, CNN, NBC News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top