x

Унгарын “Шударга ёсны байгууллага” хиймэл оюунд тулгуурлан мөрдөн шалгах ажиллагаагаа эрчимжүүлжээ

Унгар Улсын “Шударга ёсны байгууллага” 2024 оны үйл ажиллагааныхаа тайланг парламентад өргөн барьжээ. Тайланд дурдсанаар тус байгууллага хиймэл оюун ухаанд суурилсан системийг ашиглан мөрдөн шалгах ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлж, төрийн байгууллагуудаас гаргасан зөрчилтэй шийдвэрийг хүчингүй болгох саналын тоог хоёр дахин өсгөсөн байна. Мөн төрийн худалдан авалтад хяналт тавих шинэ дэд бүтэц, бие даасан мэдээллийн технологийн суурийг бүрдүүлж эхэлжээ.

Тус байгууллага өнгөрсөн онд авлигын сэжигтэй тохиолдлыг илрүүлэх, Европын холбооны санхүүжилтийг үр ашигтай зарцуулах талд бодит үр дүнд хүрсэн хэмээн тайланд онцолсон байна. Нийт 25 хэргийг мөрдөн шалгаж, 21-ийг нь хаасан бөгөөд үүнээс 13 тэрбум форинт буюу ойролцоогоор 129 тэрбум төгрөгтэй тэнцэх санхүүжилт нь ЕХ-ны хөрөнгөөр хамааралтай байжээ. Мөн 26 зөрчил, 9 гомдлын хэрэг нээж, Эдийн засгийн өрсөлдөөний газарт 3 хэргийг шилжүүлэн, нийт 89 зөвлөмжийг төрийн байгууллагуудад хүргүүлсэн байна.

2022 оны арваннэгдүгээр сард байгуулагдсан уг байгууллага өнөөг хүртэл ЕХ-ны санхүүжилттэй холбоотой 171 тэрбум форинт буюу 1.7 их наяд төгрөгийн хэргийг шалгажээ. 2023 онтой харьцуулахад шалгуулах хүсэлтийн тоо хоёр дахин өссөн бөгөөд 658 шийдвэрийг дахин нягтлан, 12 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг сэргээх санал гаргасан байна.

Мөн төрийн худалдан авалтын маргаан шийдвэрлэх хороонд 4 удаагийн гомдол гаргаж, бодит хяналтыг хэрэгжүүлж байгаагаа мэдээлжээ. “Шударга ёсны байгууллага”-ыг үүсгэн байгуулах нь Европын холбооны санхүүжилтэд бүрэн хамрагдах зорилгын нэг хэсэг байсан ч мэдээлэлд хандах эрх, дэд бүтцийн дутагдал зэрэг сорилт байсаар байгаа аж.

Тайланд дурдсанаар 2024 онд хиймэл оюун ухаанд суурилсан аргачлалыг илүү боловсронгуй болгосноор ЕХ-ны санхүүжилттэй холбоотой хууль бус зөрчлийг илүү хурдан илрүүлэх боломжтой болжээ. Жишээ нь, 2024 онд эхлүүлсэн мөрдөн шалгалтын хүрээнд 57 тэрбум форинт буюу 567 тэрбум төгрөгийн хууль бус зарцуулалт илэрсэн байна.

Энэхүү шинэ аргачлалд автомат таамаглалын систем, төрийн худалдан авалтыг бодитоор хянах, нотлох баримтыг үр дүнтэй боловсруулах интерактив платформууд багтаж байгаа нь зөрчил үйлдэгч этгээдүүдийг урьдчилан илрүүлэх боломжийг олгож буйг тайланд дурджээ.

Нэмж дурдахад, шударга ёсны соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Integrity Academy” хөтөлбөрийг эхлүүлж, Дебрецений их сургуультай хамтран сургалт, эрдэм шинжилгээний ажлуудыг эхлүүлсэн байна.

Байгууллагын ерөнхийлөгч Ференц Паль Биро “хуульд заасан чиг үүргийн хүрээнд үр дүнтэй, тогтвортой ажиллаж, ЕХ-ны санхүүжилтийг илүү хариуцлагатай ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ” хэмээн мэдэгдэж, Европын холбооны болзолт санхүүжилтийн шалгуурт нийцэх алхмуудыг онцлон дурджээ.

Эх сурвалж: www.hungarytoday.hu

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын дээд лигийн шинэ улирлын тоглолт өнөөдөр эхэлнэ 20 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Доншен газрын тос” компанийн үйл ажиллагаатай танилцлаа 22 мин Иосиф Бродскийг шүүсэн хурал(3) 1 цаг 6 мин Нийслэлд нэг долоо хоногийн дотор гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ 1 цаг 8 мин “Монгол бахархлын өдөр”-ийг угтан бүтээлч сарын аян өрнүүлж байна 1 цаг 11 мин Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо 1 цаг 12 мин Хүүхдээр өвөл, хавар хурдан морь унуулахгүй байхыг уриалав 1 цаг 16 мин Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаас ажиллах хүч авах хэрэгтэй 1 цаг 22 мин Өнөөдөр хуралдах дэд хороодын хуралдааны тов 1 цаг 28 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 1 цаг 28 мин Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд 1 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан 1 цаг 34 мин 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ 2025-10-31 Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдлоо 2025-10-31 Японы Никкей индекс гурав дахь өдрөө дараалан дээд амжилт тогтоов 2025-10-31 Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ 2025-10-31 Утасгүй цэнэг дамжуулдаг авто зам Францад ашиглалтад орлоо 2025-10-31 “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дотооддоо бэлтгэж байна 2025-10-31 Жүжигчин Жесси Айзенберг бөөрөө хандивлахаар шийджээ 2025-10-31 Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагааг өндрөөр үнэллээ 2025-10-31
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Монгол Улс НҮБ-д 1946 онд элсэх байлаа Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг...
Top