x

Путин Истанбул дахь энхийн хэлэлцээнд оролцохгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд өрнөж буй дайны асуудлаарх Истанбулын энхийн хэлэлцээнд оролцох хүмүүсийн дунд багтаагүй гэж Кремль мэдээлэв. Оросын төлөөлөгчдийг Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский ахлан оролцоно.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өмнө нь уг хэлэлцээнд биечлэн оролцож, хэрэв Путин зөвшөөрвөл түүнтэй нүүр тулан уулзахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Тэрбээр ийм уулзалтыг хэрэгжүүлэхийн тулд бүх боломжит арга хэмжээг авна гэж мэдэгдсэн билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч мөн хэлэлцээнд оролцохгүй гэж мэдээлэгдсэн. Тэрбээр хэрэв Путин ирвэл оролцох талаар бодож байгаагаа өмнө нь илэрхийлж байв.

Зеленский энэ Пүрэв гарагт Туркийн нийслэл Анкарад Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзана. Тэрээр зөвхөн Путин өөрөө оролцсон тохиолдолд Истанбул дахь хэлэлцээрт суухаа мэдэгдээд байна. Лхагва гарагийн орой хийсэн видео мэдэгдэлдээ “Оросоос хэн ирэхийг харна. Тэгээд Украин ямар алхам хийхээ шийднэ. Одоогоор тэдний мэдээллийн хэрэгслээр дамжуулан өгч буй дохио үнэмшил муутай байна” гэж хэлжээ.

Путин, Зеленский нар хамгийн сүүлд 2019 оны арванхоёрдугаар сард биечлэн уулзсан бол Орос, Украин хоёр 2022 оны гуравдугаар сард Истанбулд шууд хэлэлцээ хийж байсан юм. Уг уулзалт нь ОХУ Украин руу бүрэн хэмжээний халдлага эхлүүлсний дараахан болсон билээ.

Түүнээс хойш дайн үргэлжилж, Оросын цэргүүд Украины зүүн хэсэгт хяналтаа аажмаар тэлсээр байгаа.

Өнгөрсөн Ням гарагт Путин ямар нэгэн урьдчилсан нөхцөлгүйгээр Истанбулд шууд хэлэлцээ хийхийг санал болгосон. Үүний хариуд Зеленский мөн биечлэн оролцохоо мэдэгдэж, ОХУ-ын Ерөнхийлөгчийг ирнэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн.

Барууны орнууд өнгөрсөн Бямба гарагт Киевт хуралдан, 30 хоногийн гал зогсоох уриалга гаргасан нь Путин энэхүү уулзалтыг санал болгоход нөлөөлсөн гэж үзэж байна. Дараа нь Трамп Украиныг энэхүү саналыг хүлээн авахыг уриалж, Зеленский ч хариуд нь “цус урсгалыг цааш үргэлжлүүлэх ямар ч утгагүй. Би Пүрэв гарагт Туркт очиж, Путинтэй уулзахыг хүлээнэ” гэж мэдэгджээ.

Трамп мөн Путин очвол өөрөө ч хэлэлцээнд оролцож магадгүй гэдгээ илэрхийлсэн. Катар улсад айлчилж буй тэрбээр “Путин намайг тэнд байгаасай гэж хүсч байгаа нь үнэн. Хэрэв энэхүү дайн зогсоход дөхөм болно гэвэл би оролцох талаар бодно” гэж хэлжээ.

АНУ дээд түвшний төлөөлөгчдийг уг хэлэлцээнд илгээх бөгөөд Төрийн департаментын тэргүүн Марко Рубио Лхагва гарагт Туркт ирж, Пүрэв гарагт НАТО-гийн Гадаад хэргийн сайд нартай уулзахаар төлөвлөжээ. Тэрбээр Баасан гарагт Истанбулд очиж, Европын орнуудын төлөөлөгчидтэй дайны асуудлаар хэлэлцэнэ.

Украины Гадаад хэргийн сайд Андрей Сыбиха Рубиотой Лхагва гарагт уулзсан тухайгаа мэдэгдэж, АНУ-ын энхийн хүчин чармайлтыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Мөн Оросын талаас Украины зүгээс хийж буй бүтээлч алхамд хариу үзүүлэхийг уриалжээ.

Ерөнхийлөгчөөр эргэн томилогдсоноосоо хойш Трамп Орос, Украины хооронд гал зогсоох яриа хэлэлцээг ахиулахыг эрмэлзэж буй. Тэрбээр хоёрдугаар сард Путинтэй утсаар ярьж, төлөөлөгч Стив Уиткоффыг Москвад илгээж байсан. Трампын зүгээс хоёр улс “гэрээ хийхэд маш ойртсон” гэж өмнө нь мэдэгдэж байв.

Ням гарагт Путин хэлэлцээ санал болгосны дараа Трамп өөрийн Truth Social хуудсандаа “Орос, Украины хувьд магадгүй гайхалтай өдөр болж мэднэ!” хэмээн бичжээ.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top