x

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Саудын Арабт айлчилж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Булангийн орнуудад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Саудын Арабт хүрэлцэн ирсэн тухай тус улсын “Al Arabiya” телевиз мэдээллээ. Энэхүү айлчлал нь Трамп хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойших анхны гадаад томилолт бөгөөд тэрбээр өмнөх бүрэн эрхийнхээ эхэнд ч мөн адил Саудын Арабт анхны айлчлалаа хийж байсан нь анхаарал татаж байна.

“Al Arabiya” телевизийн тайлбарласнаар, тус айлчлал нь бүс нутгийн геополитикийн нөхцөл байдал хурцдаж буй үед явагдаж буйгаараа онцлог бөгөөд Саудын Араб нь АНУ-ын хувьд аюулгүй байдал, эрчим хүчний хамтын ажиллагаа болон терроризмын эсрэг тэмцэлд стратегийн түнш гэдгийг онцолжээ.

Трампын энэ удаагийн айлчлал тавдугаар сарын 13-16-ны хооронд үргэлжлэх бөгөөд тэрбээр Саудын Араб, Катар, Арабын Нэгдсэн Эмират зэрэг Булангийн гурван улсад зочлох юм. АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр, айлчлалын хүрээнд аюулгүй байдал, хиймэл оюун ухааны хөгжил, эрчим хүч, зэвсгийн нийлүүлэлт зэрэг чухал сэдвээр хэлэлцэхээр төлөвлөжээ.

Эр-Рияд хотноо тавдугаар сарын 14-нд болох Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн дээд хэмжээний уулзалт болон өнөөдөр зохион байгуулагдах хөрөнгө оруулалтын форум нь айлчлалын гол арга хэмжээнүүдийн нэг юм. Уг форумд “Tesla”, “SpaceX” компанийн тэргүүн Илон Маск, “Meta”-гийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг, “Citigroup”-ийн тэргүүн Жейн Фрейзер зэрэг Америкийн бизнесийн салбарын манлайлагчид оролцож, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар хэлэлцэх аж.

Эх сурвалж: Al Arabiya, Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top