x

Нацистуудтай холбоотой баримт бичгийн хайрцгууд Аргентины Дээд шүүхээс олджээ

Аргентины Дээд шүүхийн хонгилд хадгалагдаж байсан, дэлхийн Хоёрдугаар дайны үеийн нацист дэглэмтэй холбоотой 83 хайрцаг баримт бичиг саяхан дахин илэрч, түүхчид болон хуульчдын анхаарлыг татлаа. Хайрцгуудыг 1941 оны зургаадугаар сард Токиогийн Германы Элчин сайдын яамнаас Японы “Нан-а-Марү” хөлөг онгоцоор Аргентин руу илгээсэн бөгөөд тухайн үедээ эрх баригчид тэдгээрийг нацист үзэл суртлыг нэвтрүүлэх зорилготой байж болзошгүй хэмээн сэрэмжилж байжээ.

Гаалийн байгууллага таван хайрцгийг нээж үзэхэд дотроос нь нацист намын гишүүдийн тэмдэглэлийн дэвтэр, гэрэл зураг, ухуулгын материалууд гарч ирсэн тул холбооны шүүх бүх материалыг хураан авч, Дээд шүүхэд шилжүүлсэн байна. Тэр үеэс хойш олон арван жил хадгалагдсаар, 2025 онд шүүхийн музей байгуулах бэлтгэл ажлын үеэр санамсаргүй байдлаар илэрчээ.

Шүүхийн төлөөлөгчид уг баримтууд нь Германы дэглэм Аргентинд үзэл суртлаа нэвтрүүлэх оролдлого хийж байсны баталгаа байж болохыг онцолсон байна. Одоо эдгээр баримт бичгийг аюулгүй байдлын нэмэлт хамгаалалттай өрөөнд шилжүүлж, Буэнос-Айрес дахь Холокостын музейн мэргэжилтнүүдийн оролцоотойгоор хадгалах, шинжлэн судлах ажлыг эхлүүлээд байна.

Тус музейн судлаачид эдгээр баримтад нацистуудын олон улсын санхүүжилтийн сүлжээ, тагнуулын ажиллагаа, цагаачлалын маршрутын талаарх шинэ мэдээлэл агуулагдаж байх магадлалтай гэж үзэж байна.

Аргентин улс 1944 он хүртэл дэлхийн дайнд төвийг сахисан байр суурьтай байсан ч 1945 онд Тэнхлэгийн гүрнүүдэд дайн зарлаж, холбоотны талд орсон. 1933–1954 оны хооронд нацист дэглэмээс зугтсан 40 мянга орчим еврей хүн Аргентинд дүрвэн ирсэн бөгөөд тус улс нь Латин Америк дахь еврей иргэдийн хамгийн том төв болжээ.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 3 цаг 55 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 3 цаг 56 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 3 цаг 58 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 3 цаг 59 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 3 цаг 59 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 4 цаг 0 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 4 цаг 2 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 4 цаг 2 мин Боловсролын зээлийн сангийн шалгалт эхэлснээс хойш 10.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ 4 цаг 3 мин Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо 4 цаг 4 мин Замын хөдөлгөөний торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломжтой боллоо 4 цаг 5 мин Литийн зах зээл гурван жилийн уналтын дараа дахин сэргэлээ 7 цаг 15 мин Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 7 цаг 32 мин Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна 7 цаг 33 мин Төгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш сулрав 7 цаг 35 мин Гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн бокст тулалдахаар болжээ 7 цаг 38 мин Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... 7 цаг 58 мин Пап Леогийн мөргөлд оролцохоор 1.2 сая орчим хүн цугларчээ 9 цаг 16 мин Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ 9 цаг 21 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 9 цаг 24 мин
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай...
Top