x

Пакистан Энэтхэгийн эсрэг том хэмжээний цэргийн ажиллагаа эхлүүлэв

Пакистан улс Энэтхэгийн эсрэг “Буньян-ум-Марсус” нэртэй том хэмжээний цэргийн ажиллагааг тавдугаар сарын 10-ны бямба гарагт эхлүүлжээ. Энэ талаар Пакистаны PTV News агентлаг, Geo TV, Samaa TV, Al Jazeera зэрэг хэвлэлүүд Пакистаны зэвсэгт хүчний албан ёсны мэдэгдлээс иш татан мэдээлсэн байна.

Пакистаны зүгээс уг ажиллагааг “Энэтхэгийн түрэмгийллийн эсрэг сөрөг довтолгоо” гэж нэрлэсэн бөгөөд анхны цохилтууд Энэтхэгийн стратегийн чухал байгууламжуудад чиглэгджээ. Тухайлбал, Пенжаб муж дахь Бисе, Беасе хотуудад байрлах “Брамос” пуужингийн агуулахуудыг устгаж, Удхампур, Патханкоты нисэхийн баазуудад хохирол учруулсан байна.

Цэргийн ажиллагааны нэрийг Кораны “Сафф” бүлгийн 4 дэх аятаас авсан бөгөөд энэхүү хэсэгт “Аллах өөрийн хэрэг явдлын төлөө бат бэх хана мэт тулалдан зогсож байгаа дайчдыг хайрладаг” хэмээн бичигдсэн байдаг. “Буньян-ум-Марсус” хэмээх араб хэллэг нь үгчилбэл “тугалган цайз” гэсэн утгатай бөгөөд исламын сүсэгтнүүдийн эв нэгдэл, хүч чадлыг илэрхийлдэг хэмээн тайлбарлажээ.

Халдлагын улмаас Жамму, Кашмирын бүс нутгийн Ражури, Удхампур, Сринагар хотуудад дэлбэрэлтийн чимээ тасралтгүй сонсогдож байгаа талаар Times of India мэдээлсэн байна. Жаммуд цахилгаан тасарч, Энэтхэгийн Харьяна мужид нийслэл рүү чиглэсэн холын тусгалын “Фатх-II” пуужинг Энэтхэгийн тал амжилттай сөнөөсөн тухай News18 агентлаг мэдээлэв.

Энэтхэг, Пакистаны хилийн дагуу буудалцаан үргэлжилж, Адампурын нисэх хүчний бааз ч устгагдсан гэх мэдээлэл байна. Үүнээс гадна Пакистан Энэтхэгийн цахим дэд бүтцийг онилон кибер довтолгоо зохион байгуулж, тус улсын нийт цахилгаан эрчим хүчний 70 хувийг тасалдуулсан талаар мэдээлжээ.

Энэтхэгийн зэвсэгт хүчин бэлтгэл цэргийн хүчнээ татан төвлөрүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн байна.

Энэхүү хурцадмал нөхцөл байдал олон улсын анхаарлыг татаж, бүс нутгийн тогтвортой байдалд ноцтой аюул учруулаад байна.

Эх сурвалж: Geo TV, Samaa TV, Al Jazeera, Times of India, News18.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 2 цаг 59 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 3 цаг 0 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 3 цаг 2 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 3 цаг 3 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 3 цаг 3 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 3 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 3 цаг 6 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 3 цаг 6 мин Боловсролын зээлийн сангийн шалгалт эхэлснээс хойш 10.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ 3 цаг 7 мин Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо 3 цаг 8 мин Замын хөдөлгөөний торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломжтой боллоо 3 цаг 9 мин Литийн зах зээл гурван жилийн уналтын дараа дахин сэргэлээ 6 цаг 19 мин Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 6 цаг 36 мин Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна 6 цаг 38 мин Төгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш сулрав 6 цаг 39 мин Гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн бокст тулалдахаар болжээ 6 цаг 42 мин Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... 7 цаг 3 мин Пап Леогийн мөргөлд оролцохоор 1.2 сая орчим хүн цугларчээ 8 цаг 20 мин Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ 8 цаг 26 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 8 цаг 28 мин
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай...
Top