x

Ромын шинэ пап XIV Леогийн тухай сонирхолтой баримтууд

Ромын католик шашны шинэ тэргүүнээр АНУ-ын Роберт Прево сонгогдож, XIV Лео нэрийг авлаа. Тэрбээр АНУ-ын түүхэнд анх удаа Ромын хамбаар өргөмжлөгдсөн бөгөөд 1200 жилийн хугацаанд Европын бус гаралтай хоёр дахь пап болж байна.

Америк хүн боловч "америк гэмээргүй"
Роберт Прево Чикагогийн уугуул ч амьдралынхаа ихэнх хугацааг Перуд өнгөрөөсөн. Тэрээр Трухильо хотод Августины семинарыг 10 гаруй жил удирдсан бөгөөд АНУ, Перугийн давхар иргэншилтэй. Англи, испани, итали, франц, португаль хэлээр чөлөөтэй ярьж, латин ба немец хэлээр уншдаг.

Математикийн боловсролтой
Тэрээр Пенсильванийн Виллановын их сургуульд тооны ухааны бакалаврын зэрэг хамгаалсан бөгөөд Чикагогийн Католикийн бурханы номын холбооны магистр, Ромын Хувилгаан Аквинийн Фомагийн нэрэмжит Пап ламын коллежийн лицензийн зэрэгтэй.

Августины одонгийн бүлгийн гишүүн
XIV Лео нь Августины дүрэм журмыг баримталдаг урсгалын тэргүүн, олон жил ерөнхий багшаар ажилласан. Анхны илгээлтдээ Хувилгаан Августины “Та нартай би христийн сүсэгтэн, та нарт бол епископ-тэргүүн хамба” гэх алдарт үгийг эш татсан нь эрх мэдэл, сүсэгтний тэгш байдлыг илэрхийлсэн хэрэг байлаа.

Дөнгөж жилийн өмнө кардинал болсон
2023 оны нэгдүгээр сард Франциск пап түүнийг Ватиканы Дикастерийн тэргүүнээр томилж, есдүгээр сард кардинал хэргэм олгосон. Үүнээс яг жилийн дараа тэрээр папын сэнтийд заларсан нь түүхэн үйл явдал болов.

Теннисний хорхойтон
Шинэ пап өөрийгөө мэргэжлийн бус ч теннисний хорхойтон гэж тодорхойлдог. Перуд ажиллаж байхдаа тогтмол дасгал сургуулилт хийдэг байсан ч сүүлийн жилүүдэд хомсдож буйд сэтгэл дундуур байдгаа ч нууддаггүй.

Шинэ сүлдээ танилцууллаа
Ватикан тавдугаар сарын 10-нд XIV Лео папын сүлдийг албан ёсоор танилцуулсан. Сүлдний бамбай нь диагональ хоёр хуваагдсан бөгөөд дээд хэсэгт цагаан сараана цэцэг, доод талд нь сумтай зүрхийг хаасан нээлттэй ном дүрслэгдсэн. Энэ нь Хувилгаан Августины “Чи үгээрээ Миний зүрхийг нэвтлэн эзэмдлээ” гэх эшлэлтэй холбоотой юм.

Пап ламтны уриа нь “In Illo uno unum” буюу “Эв нэгдэлд бид эв нэгдэлтэй” гэсэн Августины сургаал дээр тулгуурласан байна.

Эх сурвалж: OfficeLife.media, IZ.ru

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top