x

АНУ, Хятадын татварын асуудлаарх хэлэлцээ ахиц дэвшилтэй өндөрлөж, харилцаа “дахин сэргэж” байна

Женев хотноо тавдугаар сарын 10-11-ний өдрүүдэд болсон АНУ, Хятадын худалдааны асуудлаарх хэлэлцээ амжилттай өндөрлөж, татварын асуудлаар тохиролцоонд хүрсэн талаар АНУ-ын төлөөлөгч Жеймисон Грир мэдээллээ.

Хэлэлцээний дараа Ж.Грир “Хятадын түншүүдтэй байгуулсан энэхүү тохиролцоо нь үндэсний хэмжээнд зарласан онц байдлыг зохицуулахад дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь худалдааны тэнцлийн алдагдал нь үндэсний аюулгүй байдалд эрсдэл үүсгэж буйг тодотгон онц байдал зарласан юм.

Хятадын талаас албан ёсны тайлбар хийгээгүй ч хэлэлцээний үеэр санал зөрөлдөөн анх таамаглаж байснаас ноцтой биш гэдэг дээр талууд санал нэгдсэн байна. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент хэлэлцээний талаар “томоохон ахиц дэвшил гарсан” гэж мэдэгдсэн бол Хятадын Төрийн зөвлөлийн шадар сайд Хэ Лифэн үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлжээ.

Хэлэлцээ XVIII зууны үеийн түүхэн барилга болох Женев нуурын эрэг дээрх “Villa Saladin”-д зохион байгуулагдсан бөгөөд тавдугаар сарын 10-нд хоёр цаг орчим үргэлжилж, маргааш нь үргэлжилсэн байна.

Д.Трамп хэлэлцээний үр дүнгийн талаар “Америк-Хятадын харилцаа дахин сэргэж байна” хэмээн онцолж, “Өнөөдөр Швейцар улсад Хятадын төлөөлөгчидтэй маш үр дүнтэй уулзалт хийлээ. Найрсаг бөгөөд бүтээлч уур амьсгалд олон асуудлыг хэлэлцэж, тохиролцоонд хүрсэн. Бид Хятад улсыг Америкийн бизнес эрхлэгчдэд илүү нээлттэй болгох нөхцөлийг бүрдүүллээ. Гайхалтай амжилтанд хүрлээ!” хэмээн “Truth Social” сүлжээнд бичжээ.

Эх сурвалж: AP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 2 цаг 57 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 2 цаг 58 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 3 цаг 0 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 3 цаг 1 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 3 цаг 1 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 3 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 3 цаг 4 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 3 цаг 4 мин Боловсролын зээлийн сангийн шалгалт эхэлснээс хойш 10.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ 3 цаг 5 мин Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо 3 цаг 6 мин Замын хөдөлгөөний торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломжтой боллоо 3 цаг 7 мин Литийн зах зээл гурван жилийн уналтын дараа дахин сэргэлээ 6 цаг 17 мин Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 6 цаг 34 мин Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна 6 цаг 35 мин Төгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш сулрав 6 цаг 37 мин Гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн бокст тулалдахаар болжээ 6 цаг 40 мин Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... 7 цаг 0 мин Пап Леогийн мөргөлд оролцохоор 1.2 сая орчим хүн цугларчээ 8 цаг 18 мин Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ 8 цаг 23 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 8 цаг 26 мин
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай...
Top