x

Зөвлөлтийн “Космос-482” станц Энэтхэгийн далайд уналаа

ЗХУ-ын хөөргөсөн “Космос-482” гараг хоорондын автомат станц дэлхийн тойрог замаас гарч чадалгүй 53 жилийн турш татах хүчний нөлөөнд оршсоор өнгөрсөн бямба гарагт Индонезын эргийн ойролцоо Энэтхэгийн далайд унасан тухай “Роскосмос” корпорац мэдээллээ.

Энэхүү нэг метрийн голчтой, 500 гаруй килограмм жинтэй сансрын төхөөрөмжийг 1972 оны гуравдугаар сард Сугар гаргийг судлахаар хөөргөсөн ч техникийн доголдлоос болж дэлхийн тойрог замаас хэтэрч чадаагүй юм. Ийнхүү олон арван жилийн турш орбитод эргэлдсэн уг төхөөрөмж дэлхийн агаар мандалд орж шатсан ч зарим хэсгүүд нь далайд унасан байна.

Төхөөрөмж газардсанаас өмнөхөн Европын сансар судлалын агентлаг (ESA) Германы нутаг дэвсгэрийг унах магадлалтай бүсэд хамруулсан зураглал гаргасан нь тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нэлээдгүй шуугиан тарьжээ. "Süddeutsche Zeitung" сонин “Анхаар! Дээрээс Зөвлөлтийн зонд унаж байна” хэмээн онцолсон бол "Münchner Merkur", "Frankfurter Rundschau" зэрэг хэвлэлүүд Германы зарим нутаг аюулын бүсэд байна гэж сэрэмжлүүлж байв.

Тус станц Магдебург хүртэлх хамгийн хойд бүсийг унах боломжтой бүс гэж тооцоолж байсан ч Бундесверийн төлөөлөгч энэ магадлал тун бага гэдгийг мэдэгдсэн байна. Гэсэн ч аюулыг бүрэн үгүйсгээгүй юм. Брауншвейгийн Техникийн их сургуулийн эрдэмтэд иргэдийг тайван байхыг уриалж, төхөөрөмж Германы газар нутагт унах эрсдэл хязгаарлагдмал байгааг онцолжээ.

“Космос-482” төхөөрөмж бямба гарагт буюу өчигдөр Берлиний цагаар 06:30-аас 08:04 цагийн хооронд Германы дээгүүр нисэж өнгөрсөн бөгөөд Москвагийн цагаар 09:24 (Берлиний цагаар 08:24) цагт агаар мандлын нягт давхаргад орж, хэсэгчлэн шатсны дараа Энэтхэгийн далайд унасан гэж “Роскосмос”-ын албан ёсны мэдэгдэлд дурдсан байна.

Эх сурвалж: DW, Dpa, Роскосмос

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top