x

Тралалеро ба Тракторито-Зубрито: Брейнрот-мемийн трэнд хэрхэн дэлгэрэв

Сүүлийн үед сошиал сүлжээг “Тралалеро Тралала”, “Крокодило Бомбардиро”, “Балерина Капучино”, “Тракторито-Зубрито” зэрэг этгээд нэртэй, хиймлээр бүтсэн дүрүүдээр бөмбөгдөх боллоо. Эдгээр нь бүгд хиймэл оюун ухааны тусламжтайгаар үүссэн бөгөөд “брейнрот-мем” хэмээх нэртэйгээр танигдаж, интернэтийн шинэ соёлын хэсэг болж байна.

Тралалеро Тралала, Тракторито-Зубрито и другие. Что такое брейнрот-мемы и почему они стали трендом

Брейнрот гэдэг нь англиар "brain rot" буюу "тархины элзрэл" гэсэн утгатай боловч энд сөрөг утгаар бус, хэт их бодол, мэдээлэлд дарагдсан үеийн тархийг амрааж, стресс тайлах хошигнолын нэг хэлбэр болжээ. Тэдгээр дүрүүд ихэвчлэн:

  • Амьтныг хүний онцлог эсвэл эд зүйлтэй хослуулсан,

  • Бодит бус, гэхдээ сонирхол татам дүр төрхтэй,

  • Ямар нэг утгагүй, инээдтэй нэртэй байна.

Тралалеро Тралала, Тракторито-Зубрито и другие. Что такое брейнрот-мемы и почему они стали трендом

Алдаршсан жишээнүүд:

  • Тралалеро Тралала – Nike пүүз өмссөн акула загас;

  • Крокодило Бомбардиро – бөмбөгдөгч онгоц болон хувирсан матар;

  • Балерина Капучино – аягатай кофегоор толгой хийсэн бүжигчин.

Тэдгээрийг анх AI ашиглан үүсгэсэн дүрс, дүрслэлээс гаргаж, TikTok болон Instagram зэрэг платформоор дамжуулан богино хугацааны инээдтэй бичлэгүүд хэлбэрээр түгээжээ. Испанийн KFC, Samsung Belgium, агаарын тээврийн Ryanair зэрэг олон улсын брэндүүд уг трэндийг өөрсдийн маркетингт ашиглаж, хүүхдийн багц, сурталчилгаанд брейнрот дүрүүдийг нэвтрүүлээд байна.

slide

Беларусийн хувилбарууд:

  • Тракторито-Зубрито – үхэр болон тоглоомон тракторын хослол,

  • Кисито Трамвайсито, Шмеллини Бульбини, Бобрито Лесопилито зэрэг шинэ дүрүүдийг Office Life өөрсдийн хувилбараар бүтээжээ.

Яагаад ийм мэмүүд түгээмэл болов?
Сэтгэл зүйчдийн тайлбарласнаар, ийм хачирхалтай, уялдаа холбоогүй мэт дүрсүүдийг үзэх нь хүмүүсийн тархийг ачааллаас тайвшруулж, "санаа зовохгүй амрах" байдлыг бий болгодог. Усны урсгал, галын дөл ширтэж тайвшрах шиг мэдрэмж төрүүлдэг хэмээн үздэг.

Хэдий хөнгөн, инээдэмтэй харагдавч брейнрот-мемүүд нь орчин үеийн залуусын шинэ төрлийн стресс тайлах хэрэгсэл болоод байгаа бөгөөд тэдгээрийг хэт их дагах нь бүтээлч байдалд нөлөөлж болзошгүйг мөн анхааруулж байна.

Эх сурвалж: OfficeLife.media

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 55 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 2 цаг 37 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 3 цаг 7 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 3 цаг 26 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 6 цаг 57 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 7 цаг 4 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 7 цаг 9 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 8 цаг 49 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 8 цаг 58 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 9 цаг 6 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 9 цаг 12 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 9 цаг 31 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 9 цаг 51 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 9 цаг 56 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 10 цаг 1 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 10 цаг 6 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 10 цаг 27 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 11 цаг 14 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 11 цаг 58 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top