x

Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ

АНУ, Хятадын албаны хүмүүс дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний хооронд дэгдээд буй худалдааны дайныг намжаах зорилгоор энэ долоо хоногт хэлэлцээ хийж эхлэхээр тохиролцов.

Швейцарт энэ сарын 9-12-ны өдрүүдэд болох хэлэлцээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн оролцоно гэж Хятадын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна. Уулзалтад Вашингтоныг төлөөлөн АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны төлөөлөгч Жэймисон Грир нар оролцоно. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирснээсээ хойш Хятадын бараа бүтээгдэхүүнд 145 хүртэлх хувийн импортын татвар ногдуулсан юм. Үүний хариуд Бээжингийн засаг захиргаа Америкийн зарим бараанд 125 хувийн татвар ногдуулахаар шийдвэрлэсэн.

Олон улсын шинжээчид яриа хэлэлцээ олон сарын турш үргэлжилнэ гэж таамаглаж байгаагаа BBC телевизэд ярьжээ. БНХАУ-ын дэд дарга Хань Жөн нэгдүгээр сард болсон Д.Трампын тангараг өргөх ёслолд оролцсоноос хойших анхны өндөр түвшний уулзалт хэлэлцээ нь энэ болох юм.

С.Бессент АНУ-ын ашиг сонирхлыг хамгаалахын тулд олон улсын эдийн засгийн тогтолцоог тэнцвэржүүлэхийг эрмэлзэж байна хэмээн хэлжээ. “Миний бодлоор энэ бол томоохон худалдааны хэлэлцээрийн тухай биш, харин хурцадмал байдлыг намжаах тухай яриа байх болно, гэхдээ бид урагшлахын тулд хурцадмал байдлыг намжаах хэрэгтэй” гэж тэрбээр Fox News-т ярилцлага өгөх үеэрээ ярьсан байна.

Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч лхагва гаргийн өглөө хэлэхдээ, хэрэв АНУ асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийг хүсвэл дангаар авсан тарифын арга хэмжээ нь өөрт нь төдийгүй дэлхий дахинд ноцтой сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой гэжээ.

Бээжингийн засаг захиргаа дэлхий нийтийн хүлээлт, улс орныхоо ашиг сонирхол, Америкийн бизнес эрхлэгчдийн уриалга зэргийг бүрэн дүүрэн харгалзан үзсэний үндсэн дээр АНУ-тай холбоо тогтоохоор шийдсэн гэж Хятадын төрийн хэвлэл мэдээлсэн байна. Мөн Хятад улс яриа хэлэлцээ хийхэд нээлттэй байгааг дурдсан боловч хэрэв АНУ худалдааны дайныг үргэлжлүүлэхээр шийдсэн бол эцсээ хүртэл тэмцэнэ хэмээн дахин мэдэгджээ. 

 Reuters 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top