x

Хятадад завь хөмөрсний улмаас 10 хүн амиа алдаж, 70 хүн эмнэлэгт хүргэгдэв

Хятадын баруун өмнөд нутгийн Гуйжоу мужийн Чянши хотын голд ням гарагт гэнэтийн хүчтэй салхи гарсны улмаас жуулчдын сууж явсан дөрвөн завь хөмөрч, ноцтой осол гарлаа. Уг завинууд Хятадын хөдөлмөрчдийн баярын долоо хоногийн амралтын сүүлийн өдөр аялж явсан бөгөөд ослын үеэр нийт 84 хүн усанд унасан байна.

Өнөөдөр нэг хүний цогцсыг олсноор амиа алдсан хүний тоо 10-д хүрчээ. Мөн 70 хүн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ ослын дараа аврах ажиллагаанд бүх хүчээ дайчлахыг үүрэгдэж, аялал жуулчлалын оргил үеийн аюулгүй байдлыг хангахын тулд бүх шатны удирдлагуудыг хариуцлагаа өндөржүүлэхийг анхааруулжээ. Тэрбээр сүүлийн үед завь болон аяллын ослууд нэмэгдэж буйг онцолж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангатгах шаардлагатайг онцлон дурдсан байна.

Тус улс саяхан ч мөн аялал жуулчлалтай холбоотой ослуудтай тулгарсан. Хунань мужид зорчигч тээврийн завь үйлдвэрийн хөлөг онгоцтой мөргөлдөж 11 хүн амиа алдаж байсан бол зүүн нутгийн Сүжөү хотод аяллын нисдэг тэрэг осолдож, нэг хүний амь эрсдэж, дөрвөн хүн бэртсэн байна.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 55 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 2 цаг 37 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 3 цаг 7 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 3 цаг 26 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 6 цаг 57 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 7 цаг 4 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 7 цаг 9 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 8 цаг 49 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 8 цаг 58 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 9 цаг 6 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 9 цаг 12 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 9 цаг 31 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 9 цаг 51 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 9 цаг 56 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 10 цаг 1 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 10 цаг 6 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 10 цаг 27 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 11 цаг 14 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 11 цаг 58 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top