x

М.Уолцыг халж, өөр албан тушаалд томилжээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Майк Уолц, түүний орлогч Алекс Вонг нарыг огцруулсан тухай телевизийн CBS News суваг эх сурвалжуудыг эш татан мэдээллээ. Уолцын үүрэгт ажлыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио түр хугацаанд гүйцэтгэх ажээ.

Нэгэн эх сурвалжийн ярьснаар, “Сигналгейт” гэх дуулиан дэгдсэнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн учраас Уолц, Вонг нарыг огцруулсан явдлыг "зохион байгуулалтын шинжтэй өөрчлөлт" гэсэн маягаар олон нийтэд ойлгуулахаар Д.Трамп шийдсэн бололтой.

CBS News сувгийн мэдээлэлд дурдсанаар, Уолцыг огцруулах нь гадны шахалтад автсан хэрэг болно гэж үзсэн учраас Трамп дуулиан дэгдсэн даруйд зөвлөхөө огцруулаагүй ажээ.  

Пүрэв гарагт огцруулах шийдвэр гарснаас хойш хэсэг хугацааны дараа Д.Трамп “Уолцыг НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгчийн албан тушаалд томилсноо” мэдэгдсэн байна. Тэрбээр Truth нийгмийн сүлжээнд бичихдээ “Америкийн үндэсний ашиг сонирхлыг хамгаалахын тулд Майк Уолц маш шаргуу ажилласан, шинэ албан тушаалд ороод үүнийг хийж чадна гэдгийг би мэдэж байна” гэжээ.  

"Сигналгейт" дуулиан

Signal гэдэг мессенжерийн чатад The Atlantic сонины ерөнхий редактор Жеффри Голдбергийг оруулсны дараа Цагаан ордны өндөр тушаалтнууд Йемений хуситуудад цохилт өгөх тухай цэргийн нууцтай холбоотой асуудлыг уг чатаар хэлэлцэж байсан нь Америк даяар дуулиан тарьсан билээ. Асуудлыг хэлэлцэх үед чатад 18 хүн, тэдний дотор Майк Уолц байжээ.  

Тэрбээр чат үүсгэсний хариуцлагыг өөртөө хүлээсэн бол түүнийг ажлаас нь халахгүй гэдгээ Д.Трамп мэдэгдэж байв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 4 цаг 37 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 4 цаг 38 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 4 цаг 40 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 4 цаг 41 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 4 цаг 41 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 4 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 4 цаг 44 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 4 цаг 44 мин Боловсролын зээлийн сангийн шалгалт эхэлснээс хойш 10.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ 4 цаг 45 мин Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо 4 цаг 46 мин Замын хөдөлгөөний торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломжтой боллоо 4 цаг 47 мин Литийн зах зээл гурван жилийн уналтын дараа дахин сэргэлээ 7 цаг 57 мин Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 8 цаг 14 мин Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна 8 цаг 15 мин Төгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш сулрав 8 цаг 17 мин Гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн бокст тулалдахаар болжээ 8 цаг 20 мин Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... 8 цаг 40 мин Пап Леогийн мөргөлд оролцохоор 1.2 сая орчим хүн цугларчээ 9 цаг 58 мин Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ 10 цаг 3 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 10 цаг 6 мин
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай...
Top