x

Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах татварын нөлөөллийг багасгана

Татвар ногдуулах шийдвэрээс нь үүдэн Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах нөлөөллийг багасгах арга хэмжээг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп авахаар төлөвлөж байна гэж Цагаан ордны өндөр албан тушаалтан мэдэгджээ.

Худалдааны сайд Ховард Лутник Reuters агентлагт мэдээлэхдээ, дотооддоо үйлдвэрлэл явуулдаг компаниудыг урамшуулах энэхүү тохиролцоо нь Ерөнхийлөгчийн худалдааны бодлогын хувьд томоохон ялалт юм гэлээ. Ерөнхийлөгч Америкт үйлдвэрлэдэг тээврийн хэрэгслүүдэд ашигладаг гадаадын зарим эд ангийн импортын  татварыг бууруулах арга хэмжээг зарлах төлөвтэй байна. 

Д.Трамп үүрэгт ажилдаа орсноосоо хойш 100 хоногийн хугацаа өнгөрч буйг тохиолдуулан Мичиган муж улсад цуглаан хийхээр төлөвлөжээ. Тус муж улсад “Детройтын гурван авто машин үйлдвэрлэгч” гэгддэг "Ford", "General Motors", "Stellantis" компаниудаас гадна уг салбарын 1000 гаруй нийлүүлэгчдийн томоохон сүлжээ бий.

Д.Трамп татвар тарифыг эдийн засгийн төлөвлөгөөнийхөө гол цөм болгож, энэ үгийг “толь бичгийн хамгийн сайхан үг” гэж тодорхойлж байсан удаатай. Гэвч түүний тогтоосон татвар тарифууд дэлхийн санхүүгийн зах зээлд савлагаа үүсгэж, бизнес эрхлэгчдийн дунд тодорхойгүй байдлыг бий болгож, эдийн засаг огцом удаашрах вий гэсэн болгоомжлолыг улам нэмэгдүүлсэн юм. Харин авто машины үйлдвэрлэлд үзүүлэх нөлөөллийг багасгах алхам нь түүний засаг захиргаа бодлогодоо уян хатан хандах гэсэн оролдлого гэж шинжээчид үзэж байна. 

General Motors-ын гүйцэтгэх захирал Мэри Барра энэхүү мэдээг сайшаан хүлээн авсан байна. “АНУ-ын авто машины үйлдвэрлэл болон биднээс хамааралтай сая сая америкчуудыг дэмжсэн Ерөнхийлөгч Трампад бид талархаж байна. Ерөнхийлөгч болон түүний засаг захиргаатай хийсэн үр дүнтэй яриа хэлэлцээг бид өндрөөр үнэлж, цаашид хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” гэж тэрбээр ВВС-д мэдээлжээ. "Ford", "Stellantis" компаниудын хувьд энэ талаар тодруулах хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй байна. 

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын авто машин үйлдвэрлэгчдийн эвсэл гадаадаас импортолдог авто машины эд ангиудад 25 хувийн татвар ногдуулахгүй байхыг Ерөнхийлөгчид уриалсан юм. "GM", "Toyota", "Volkswagen" зэрэг компаниудыг төлөөлсөн бүлгүүдээс түүний засаг захиргаанд илгээсэн захидалд, татвар ногдуулах шийдвэр нь “хэрэглэгчдийн хувьд авто машины үнийг өсгөж, дилерийн борлуулалтыг бууруулж, тээврийн хэрэгслийн үйлчилгээ, засварыг илүү үнэтэй болгоно” гэж бичжээ. Д.Трамп өмнө нь уг татварыг тавдугаар сарын 3 гэхэд ногдуулж эхэлнэ гэж мэдэгдэж байв.

ВВС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top