x

Орос, Беларусь хамтран дроны үйлдвэр барина

Орос, Беларусь улсууд нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн үйлдвэрийг Беларусийн нутагт барихад бэлэн байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мягмар гаригт Беларусийн удирдагч Александр Лукашенкотой Волгоград хотод уулзах үеэрээ мэдэгджээ.

"Бид танай мэргэжилтнүүд, холбогдох үйлдвэрүүдтэй хамтран үйлдвэрийн суурийг тавихад бэлэн байна" гэж Путин хэлснийг "Интерфакс" агентлаг дамжуулжээ. Оросын удирдагч мөн дунд зайд нислэг үйлддэг нисэх онгоцны үйлдвэр барих талаар Беларусийн талтай хамтрах боломж байгаа гэсэн байна.

А.Лукашенко Оросын нисгэгчгүй нисэх төхөөрөмж, дроны үзэсгэлэнг үзэж сонирхох үеэр Оросын тал жилд 100 мянган дрон үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг Беларусьт барих санал тавьсан гэж Беларусийн төрийн мэдээллийн “БелТА” агентлаг гуравдугаар сарын эхээр мэдээлж байв.

Тухайн үед ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга Максим Орешкин мэдэгдэхдээ "Беларусьт баригдсан үйлдвэр нь бүрэн нутагшсан технологиудыг нэвтрүүлсэн, үүний зэрэгцээ Орос болон бусад орны үйлдвэрүүдтэй технологийн нэг платформ дээр ажиллаж байна. Гол нь жилд 100 мянган дрон үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг жилийн дотор барих явдал юм. Энэ бол ОХУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс тавьж буй санал" гэсэн байна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээс юмаа авъя 1 цаг 36 мин Монголын есөн жүдоч Тбилисийн “Их дуулга”-д өрсөлдөнө 1 цаг 48 мин Хятадын BYD компани "Формула-1" уралдаанд оролцох боломжийг судалж байна 1 цаг 58 мин Хоёрдугаар сард гадаадын 5856 иргэнд виз олгожээ 3 цаг 52 мин Электрон тамхийг хориглох хүүхдүүдийн саналыг УИХ-аар хэлэлцэнэ 3 цаг 52 мин ШХАБ-ын багийн аварга шалгаруулах тэмцээн Шанхайд болно 3 цаг 54 мин Э.Макрон Ираны нөхцөл байдал, эрчим хүчний үнийн асуудлаар G7-ийн удирдагчидтай хэлэлцэнэ 3 цаг 55 мин Орон сууцны залилангаас сэргийлэх хуулийн төслийг боловсруулж дуусжээ 5 цаг 58 мин Boeing компани Израилд 5000 орчим пуужин нийлүүлэх гэрээ байгуулжээ 5 цаг 59 мин Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй гарлаа 6 цаг 0 мин БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр "Хавдар судлалын үндэсний төв-2" төслийг хэрэгжүүлэхээр хэлэлцлээ 6 цаг 1 мин Элсэлтийн болон монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20-нд дуусна 6 цаг 1 мин Онцгой байдлын газрын "Марш, тусгай бэлтгэл-2026" тэмцээн эхэллээ 6 цаг 2 мин Өвлийн паралимпын наадамд Монголын гурван цаначин өрсөлдөж байна 6 цаг 3 мин Венецийн биеннальд Монгол Улсыг төлөөлөх уран бүтээлчдийг танилцууллаа 6 цаг 4 мин ОУВС-гийн төлөөлөгчид цалин, тэтгэврийн асуудлаарх зөвлөмжөө танилцууллаа 6 цаг 5 мин Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 7 цаг 52 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн цөмийн эрчим хүчний дээд хэмжээний уулзалтад оролцлоо 7 цаг 53 мин Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг 7 цаг 53 мин Эм зүйн удирдах ажилтны зөвлөгөөн болж, салбарын бодлого, шийдлийг хэлэлцлээ 7 цаг 54 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл...
Top