x

"Шэнжөү-20" сансрын хөлгийг хөөргөлөө

Хятад улс "Шэнжөү-20" сансрын хөлгийг тойрог замын “Тяньгун”  станц руугаа хөөргөж, 2030 он гэхэд Сар руу жолоодлогот нислэг үйлдэх томоохон зорилгодоо хүрэх замд дахин нэг алхмыг хийлээ. Уг хөлгийг Хятадын баруун хойд нутагт орших Зюцюань сансрын хөлгийн буудлаас пүрэв гаригт Бээжингийн цагаар 17:17 цагт “Long March-2F” зөөгч пуужингаар хөөргөжээ. 

Хөлгийн багийнхан тойрог замд зургаа орчим сарын хугацаанд ажиллах бөгөөд энэ хугацаанд Саран дээр байнгын бааз байгуулах зорилгоор хийж буй шинжлэх ухааны туршилтуудыг үргэлжлүүлнэ. Хөлгийн даргаар өдгөө 46 настай, сөнөөгч онгоцны нисгэгч асан Чэнь Дун ажиллаж байна. Чэнь Дун нь 2022 онд тойрог замд 200 гаруй хоног ажилласан Хятадын анхны сансрын нисэгч болсон юм. 

Чэньтэй хамт хоёр сансрын нисгэгч ниссэн бөгөөд тэдний нэг нь 40 настай, Агаарын цэргийн хүчний нисгэгчээр ажиллаж байсан Чэнь Жунруй,  нөгөө нь 35 настай, сансрын техникийн инженерээр ажилласан байсан Ван Зе юм. Тэдний хувьд сансарт анх удаа нисэж байгаа ажээ. Хятадын тойрог замын станцад одоо сансрын нисгэгч Цай Шюйжэ, Сүн Линдүн болон тус улсын анхны  эмэгтэй сансрын нисгэгч Ван Хаозэ нар ажиллаж байна. Тэд өнгөрсөн оны аравдугаар сарын 30-нд "Шэнжөү-19" сансрын хөлгөөр тойрог замын лабораторид иржээ.

Хятадын Сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газрын орлогч дарга Линь Сицяны мэдээлснээр, "Шэнжөү-20" хөлөг тойрог замд гарсныхаа дараа станцын гол модультай 6 цаг хагасын дараа залгагдана. Хөлгийн багийн ээлж солилцсоны  дараа "Шэнжөү-19" хөлгийн багийнхан дөрөвдүгээр сарын 29-нд эх дэлхийдээ эргэн ирнэ.

BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top