x

Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ

Украин, Их Британи, Франц, Герман улсын төлөөлөгчид Лондонд уулзаж, Украины дайнтай холбоотой асуудлаар зөвлөлдөх уулзалтуудыг тогтмол үргэлжлүүлэхээр тохиролцсон тухай Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак мэдээллээ.

Уулзалтад Украины талаас:

  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак

  • Гадаад хэргийн сайд Андрей Сибига

  • Батлан хамгаалахын сайд Рустем Умеров нар оролцжээ.

Харин барууны орнуудаас:

  • Их Британийн Ерөнхий сайдын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жонатан Пауэлл

  • Францын Ерөнхийлөгчийн дипломат бодлогын зөвлөх Эммануэл Бонн

  • Германы Канцлерын гадаад бодлого, аюулгүй байдлын зөвлөх Йенс Плотнер нар оролцсон байна.

А.Ермакийн хэлснээр, “Энх тайвныг тогтоохын тулд бид зөвлөлдөх уулзалтуудыг тогтмол зохион байгуулах талаар тохиролцсон. Мөн Украины мөргөлдөөнийг тайван замаар шийдвэрлэх АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүчин чармайлтыг уулзалтад оролцогчид онцлон тэмдэглэсэн” гэж тэр Telegram хуудсаараа дамжуулан мэдэгдэв.

Хэдий тийм боловч, анх төлөвлөж байсан Гадаад хэргийн сайд нарын түвшний хэлэлцээг албан ёсны төлөөлөгчдийн түвшинд бууруулсан тухай Их Британийн засгийн газраас өмнө нь мэдэгдсэн билээ.

The Daily Telegraph сонинд мэдээлснээр, АНУ энэ уулзалтын үеэр Украины хямралыг зохицуулах долоон заалт бүхий төлөвлөгөө танилцуулах байсан. Үүнд Крымийг Оросын нутаг дэвсгэр хэмээн хүлээн зөвшөөрөх заалт багтсан байсан ч Ерөнхийлөгч В.Зеленский уг хувилбарыг няцаасан байна. Үүний дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Рубио айлчлалаа цуцалжээ.

АНУ-ын талаас уулзалтад Украин, Оросын асуудал эрхэлсэн тусгай элч Кит Келлог оролцсон талаар The New York Times мэдээлжээ.

Эх сурвалж: TASS, The Daily Telegraph, The New York Times

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.190.200)
    тэнэгүүдийн хэлэлцээрт эрүүл ухаантай хүмүүс юу гэж оролцох вэ дээ
    2025 оны 04 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top