x

Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ

Сирийн ерөнхийлөгчийн суудлаас түлхэгдэн унасныхаа дараа ОХУ руу зугтан гарсан Башар Асадыг шилжүүлэн өгөх тухай Сирийн шинэ засгийн газрын хүсэлтэд Оросын тал татгалзсан хариу өгчээ. Сирийн түр ерөнхийлөгч, жихадуудын "Хайят Тахрир аш-Шам" бүлэглэлийн толгойлогч Ахмед аш-Шараа “The New York Times” (NYT) сонинд өчигдөр ярилцлага өгөхдөө, дээрх хүсэлтийг Оросын эрх баригчдад өнгөрсөн нэгдүгээр сард уламжилсан болохыг мэдэгдсэн байна. 

Оросын тал татгалзсан хариу өгсөн хэдий ч Сирийн шинэ эрх баригчид Москватай харилцаагаа таслах бодолгүй байгаа бөгөөд Кремльтэй хэлэлцээ хийхэд бэлэн байгаа бололтой гэж NYT сонинд бичжээ. “Орос бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн улс. Сирийн зэвсэг техник бүхэлдээ Оросынх. Мөн хүнс, эрчим хүч нийлүүлэх талаар олон жилийн турш хэрэгжиж ирсэн гэрээ хэлцлүүд бий” гэж аш-Шараа хэлээд, түүний засгийн газар Сирийн эдгээр ашиг сонирхлыг харгалзан үзэж байгаа гэдгийг онцолсон байна.

Сирийн иргэний дайны үеэр Москва Асадын дэглэмийг дэмжихийн тулд тус улсад нисэх онгоцууд, хөлөг онгоцууд, мөн цэргүүд, цэргийн зөвлөхүүдээ илгээж байсныг NYT дурджээ. "Одоогоор Сирийн зэвсгийг өөр зэвсгээр орлуулах санал бусад орноос бидэнд ирээгүй байна" гэж аш-Шараа дурдсан нь тус улсад Оросын дэмжлэг дахин шаардлагатай болж магадгүй гэсэн санааг илэрхийлжээ.

Ассадыг түлхэн унагасны дараах Оросын төлөөлөгчдийн анхны айлчлал

Сирийн шинэ эрх баригчид Дамаск хотноо Оросын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийх үеэрээ "Орос улс нөхөн төлбөр, сэргээн босголт, бүтээн байгуулалт зэрэг тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэх замаар Сирийн ард түмэнтэй тогтоосон итгэлцлээ сэргээнэ гэж найдаж байна" хэмээн мэдэгдсэн тухай Сирийн мэдээллийн SANA агентлаг нэгдүгээр сарын 29-нд мэдээлжээ. 

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Михаил Богданов болон Сирийн асуудал эрхэлсэн Оросын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Александр Лаврентьев тэргүүтэй төлөөлөгчид Сирид айлчилжээ. Энэ бол Башар Асадыг түлхэн унагаснаас хойш Оросын албан тушаалтнуудын тус улсад хийсэн анхны албан ёсны айлчлал юм. 

"Хайят Тахрир аш-Шам" бүлэглэл болон түүний холбоотнууд эрчимтэй давшилт хийсний дараа Сирийн Ерөнхийлөгч асан Башар Асад эрх мэдлээ алдсан юм. Сөрөг хүчнийхэн өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлчээс 12 дугаар сарын 7-ны хооронд буюу ердөө нэг долоо хоногийн дотор Сирийн хойд нутгаас нийслэл Дамаск хүртэл давшжээ. Цэргүүд болон хууль сахиулах байгууллагууд ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд Башар Асад улс орноо орхин ОХУ руу зугтан гарснаар түүний удмынхны 50 гаруй жилийн засаглал төгсгөл болсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top