x

Истанбулд газар хөдөлсний улмаас 200 гаруй хүн гэмтэж бэртжээ

Лхагва гаригт Туркийн Истанбул хотод 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 236 хүн гэмтэж бэртсэн гэж албаны хүмүүс мэдэгджээ.

Газар хөдлөлтийн голомт нь Истанбулын Силиври дүүрэгт байсан гэж Гамшиг, онцгой байдлын газраас мэдээлсэн байна. Орон нутгийн цагаар 12.49 цагт болсон газар хөдлөлтийн улмаас 15 сая гаруй хүн амтай Истанбул болон  зэргэлдээх мужуудад хүчтэй чичирхийлэл мэдрэгдэж, оршин суугчид айдаст автан барилга байшингуудаас гүйн гарчээ.

“Газар хөдлөлт 7 км-ийн гүнд болсон бөгөөд 13 секунд үргэлжилсэн. 17:55 цагийн байдлаар нийт 127 удаа чичиргээ бүртгэгдсэний хамгийн хүчтэй нь 5.9 магнитуд байсан” гэж Дотоод хэргийн сайд Али Йерликая мэдээлсэн байна. Сандарсандаа өндрөөс үсэрч гэмтсэн 236 хүн эмнэлэгт хүргэгдээд байгаа бөгөөд тэдний дотор амь насанд халтай гэмтэл авсан хүн байхгүй гэж заирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Мурат Курумын мэдээлснээр, одоогийн байдлаар 112 дугаарын утсанд ирүүлсэн гомдол хүсэлтийн дагуу нийт 378 барилга байгууламж эвдэрч сүйдсэн тухай мэдээг хүлээн аваад байгаа бөгөөд есөн байшингийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

Яаралтай тусламжийн 112 төвд ирсэн дуудлагуудыг үзэхэд, одоогоор хүний ​​амь нас хохирсон тухай мэдээлэл байхгүй гэж Онцгой байдлын газраас мэдэгджээ. Мөн холбогдох бүх байгууллага, хариу арга хэмжээ авах багуудыг дайчилж, учирч болзошгүй хохирлыг үнэлж, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор үзлэг шалгалт хийж байна гэж тус агентлаг мэдээлжээ.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдэхдээ, миний бие ард түмэндээ сайн сайхныг хүсэн ерөөе, бид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна, одоогоор ямар нэгэн түгшүүртэй нөхцөл байдал үүсээгүй байна гэлээ. Тэрбээр Дотоод хэргийн сайд, Байгаль орчны сайд, Эрүүл мэндийн сайд, мөн Онцгой байдлын газрын дарга, Истанбул хотын захирагч нараас газар хөдлөлтийн талаар мэдээлэл авчээ. 

Эх сурвалж: Anadolu

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top