x

Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын татварын бодлогыг хамтдаа сөрөн зогсох саналыг Хятадын засгийн газраас Японы эрх баригчдад тавьсан байна. Ийм санал бүхий захидлыг Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянаас Японы Ерөнхий сайд Шигэрү Ишибад илгээсэн тухай Kyodo агентлаг засгийн газар дахь эх сурвалжийг эш татан бичжээ. 

Д.Трамп бусад оронтой хийж буй худалдааны алдагдлыг багасгах зорилгоор импортын татварыг өсгөсний дараа Хятад, Япон хоёр харилцаагаа сайжруулах алхмуудыг хийж эхэлжээ. Д.Трамп Хятадаас нийлүүлж буй бараанд 145 хувийн татвар ногдуулсан бөгөөд үүний хариуд Хятадын тал Америкийн бараанаас 125 хувийн татвар авч эхлээд байгаа юм. Харин Японы бараанд 24 хувийн татвар ногдуулахаар шийдвэрлэсэн ба татвар хэрэгжих хугацааг түр хойшлуулж, хоёр улсын Засгийн газар хэлэлцээ хийж эхэлжээ. 

Хятад улс чөлөөтэй, нээлттэй худалдааны зарчмыг баримталсаар байгаа гэдгээ илэрхийлэхийн зэрэгцээ АНУ-ын тарифын бодлогоос хохирол амссан бусад улс орны дэмжлэгийг авахыг зорьж байна гэж Kyodo онцолжээ.  Японы эрх баригчид өмнө нь оюуны өмчийн эрхийг зөрчиж, зарим салбарт төрөөс дэмжлэг үзүүлж байна хэмээн Хятадын худалдааны зарим бодлогыг шударга бус хэмээн шүүмжилж байсан юм. 

Японы эрх баригчид хэдийгээр болгоомжтой байр суурь баримталж байгаа боловч Хятадтай харилцаагаа сайжруулах замаар "Фүкүшима-1" АЦС-ын цацраг идэвхт бодистой усыг далайд асгаж эхэлсний дараа Японы далайн бүтээгдэхүүний импортод тавьсан хоригийг цуцлуулахын тулд яриа хэлэлцээ хийхэд нээлттэй гэдгээ илэрхийлэхийг эрмэлзэж байна. 

ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 4 цаг 33 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 4 цаг 34 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 4 цаг 36 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 4 цаг 37 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 4 цаг 37 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 4 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 4 цаг 40 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 4 цаг 40 мин Боловсролын зээлийн сангийн шалгалт эхэлснээс хойш 10.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ 4 цаг 41 мин Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо 4 цаг 42 мин Замын хөдөлгөөний торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломжтой боллоо 4 цаг 43 мин Литийн зах зээл гурван жилийн уналтын дараа дахин сэргэлээ 7 цаг 53 мин Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 8 цаг 10 мин Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна 8 цаг 11 мин Төгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш сулрав 8 цаг 13 мин Гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн бокст тулалдахаар болжээ 8 цаг 16 мин Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... 8 цаг 37 мин Пап Леогийн мөргөлд оролцохоор 1.2 сая орчим хүн цугларчээ 9 цаг 54 мин Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ 10 цаг 0 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 10 цаг 2 мин
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай...
Top