x

Пап лам Францис таалал төгслөө: Католик шашин шинэ тэргүүнээ хүлээж байна

Ватиканы хэвлэлийн албанаас мэдээлснээр, Пап лам Францис тархинд цус харвасны улмаас комд орж, улмаар зүрхний дутагдлын улмаас 88 насандаа таалал төгссөн байна. Тэрбээр даваа гаргийн өглөө 07:35 цагт Ватиканд комд орсон бөгөөд эмнэлэгт уушгины хатгааны улмаас хэвтэн эмчлүүлж байжээ. Эмнэлгээс гарснаас хойш сар орчмын дараа нас барсан тухай албан ёсоор баталжээ.

Францис гэрээслэлдээ өөрийг нь Гэгээн Мариагийн сүмд оршуулахыг хүссэн бөгөөд Аргентин, Бразил улсууд долоо хоногийн гашуудал зарлаад байна. Оршуулгын тов албан ёсоор зарлагдаагүй ч энэ долоо хоногийн сүүлээр болох төлөвтэй байгаа аж. Өмнөх Папуудыг нас барах үед дөрөв буюу зургаа дахь өдөр оршуулах уламжлалын дагуу энэ нь дөрөвдүгээр сарын 25-наас 27-ны хооронд явагдаж болзошгүй.

Түүний оршуулгын ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп оролцоно гэдгээ илэрхийлсэн нь түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд анх удаа гадаад айлчлал хийх тохиолдол болж байна.

Пап Францисын дараа хэн түүний залгамжлагч болох вэ гэдэг олон улсын анхаарлын төвд байна. Латин Америк гаралтай анхны Пап байсан тэрбээр дэлхийн Католик шашинд шинэ хуудас нээсэн билээ. Түүнийг залгамжлах магадлалтай хүмүүсийн тоонд:

  • Кардинал Луис Антонио Тагле (Филиппин) – “Азийн Францис” гэж нэрлэгддэг

  • Кардинал Пьетро Паролин (Итали) – сүмийн фракцуудын хооронд “гүүр” болох чадвартай

  • Кардинал Питер Турксон (Гана) – Африкийн Сахарын урд бүсээс анхны Пап болох боломжтой

Түүнчлэн Франц, Испани, Унгар, Мальта, АНУ зэрэг орноос нэр дэвшигчид мөн яригдаж байна. Пап лам нарыг сонгох үйл явц болох “конклав”-т зөвхөн 80-аас доош насны, нийт 120 орчим кардинал оролцох эрхтэй бөгөөд энэхүү нууц санал хураалтаар шинэ Папыг тодруулдаг уламжлалтай.

Эх сурвалж: DW, Vatican Press

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top