x

“Бидний хүч, бидний гариг” уриан дор Эх дэлхийн өдрийг тэмдэглэж байна

Өнөөдөр дэлхий даяар “Олон улсын эх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэж байна. Энэ жилийн уриа нь “Бидний хүч, бидний гараг” бөгөөд хүн төрөлхтөн байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх үйлсэд өдөр тутамдаа оролцохын чухлыг онцолж буй юм.

Эх дэлхийн өдөр нь байгаль орчин, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, зэрлэг амьтдын мөхөл зэрэг оршин тогтнолын тулгамдсан асуудалд хүн бүрийн анхаарлыг хандуулах зорилготой. Энэ өдөр 1970 онд АНУ-ын сенатор Гэйлорд Нелсоны санаачилгаар анх тэмдэглэгдсэн бөгөөд тухайн үед 20 сая хүн нэгдэн оролцсон бол өнөөдөр дэлхийн 192 орон, нэг тэрбум гаруй хүн байгаль дэлхийдээ анхаарал хандуулж, хамгаалах үүргээ ухамсарлан тэмдэглэж байна.

Энэ жил тус өдөр тэмдэглэгдэж эхэлсний 55 жилийн ой тохиож буй бөгөөд дэлхий дахинд дараах үйлдлүүдийг дэмжихийг уриалж байна:

  • Мод тарих, ногоон байгууламж нэмэгдүүлэх

  • Хог хаягдлыг багасгах, дахин боловсруулах

  • Байгальд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгох

  • Эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих

Монгол Улсад ч байгаль орчныг хамгаалах чиглэлээр олон санаачилга өрнөж байна. Жишээлбэл, Их Британийн Элчин сайдын яам цоохор ирвэсийг хамгаалах ажилд дэмжлэг үзүүлж, сэргээгдэх эрчим хүч болон байгаль хамгааллын талаар олон нийтэд уриалга гаргасан байна. Тэд X платформоор дамжуулан иргэдийг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйлсэд хувь нэмрээ оруулахыг уриалжээ.

Эх дэлхийг хамгаалах хүч, өөрчлөлт хийх эхлэл хүн бүрийн ухамсар, үйлдлээс эхэлдэг гэдгийг энэ өдөр дахин сануулж байна.

Эх сурвалж: EarthDay.org, Их Британийн ЭСЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top