x

Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй

И-Монгол академи УТҮГ нь 2025 онд төрийн цахим шилжилтийг дэмжих, төрийн үйлчилгээ болон үйл ажиллагааг цахимжуулах, шинэ технологийг нэвтрүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлээд байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх үр дүнтэй ажлын нэг чухал ажил нь дүрс бичлэгийн техник, хэрэгсэл буюу теле хяналтын нэгдсэн систем. Тэгвэл 2023 оноос эхлэн Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ И-Монголиа болон И-Бизнес системээр илгээх боломж бүрдсэн бөгөөд үйлчилгээ нэвтэрснээс хойш

И-Монголиа системээр 6383
И-Бизнес системээр 1708 нийт 8091 удаа амжилттай үйлчилгээ авсан байна.
Дээрх үйлчилгээг Иргэн болон ААН-ээр авдаг учир И-Монголиа, И-Бизнес системүүдээр хүлээн авдаг. Тус үйлчилгээний онцлог нь төрөл бүрийн тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгах үйлчилгээнүүдийн бүрдүүлбэрт байдаг бөгөөд гаргасан хүсэлт нь зөвшөөрсөн бол service.ulaanbaatar.mn вэбээр цахимаар тусгай зөвшөөрөл шинээр авах/сунгах хүсэлт гаргахдаа зөвшөөрсөн хүсэлтийн дугаар оруулахад Цагдаагийн байгууллагаас гаргасан саналын файл нь шууд дуудагдаж орж ирдэг.

ДҮРС БИЧЛЭГИЙН ТЕХНИК, ХЭРЭГСЭЛ СУУРИЛУУЛСАН ТАЛААР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН САНАЛ АВАХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ ЗААВАР /E-Mongolia/

И-Монголиа системд өөрийн бүртгэлээрээ нэвтрэн орно.
Үйлчилгээнүүд хэсгээс “Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал” гэж хайна.
Үйлчилгээ авах товч дээр дарж ангилал хэсгээс аймгаа сонгоно.
Үүний дараа өргөдөл нөхөн бичих талбаруудыг бөглөн, хуулийн этгээдийн мэдээллүүдээ оруулж шаардлагатай бичиг баримтыг хавсаргана.
Холбоо барих мэдээллээ оруулсны дараа таны хүсэлт илгээгдэнэ.


ДҮРС БИЧЛЭГИЙН ТЕХНИК, ХЭРЭГСЭЛ СУУРИЛУУЛСАН ТАЛААР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН САНАЛ АВАХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ ЗААВАР /E-Business/

Та И-Бизнес системд ААН-ийн захирлын бүртгэл болон байгууллагын тоон гарын үсгээр нэвтрэн орно.
Зүүн дээд буланд байрлах үндсэн цэсээс бүх үйлчилгээг харах сонголтыг хийж дэлгэцэд гарч ирэх хайлтын хэсэгт “Дүрс бичлэгийн техник” гэж бичсэнээр хамаарал бүхий бүх үйлчилгээнүүд гарч ирнэ.
Дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал үйлчилгээнээс аймаг, орон нутгаа сонгож үйлчилгээ авах хэсгийг дарна.
Дэлгэцэд гарч ирэх өргөдөл нөхөн бичих, хуулийн этгээдийн мэдээлэл хэсгүүдийг бүрэн бөглөж үргэлжлүүлнэ.
Дараагийн алхам баримт бичиг хавсаргах талбарт ААН-ийнхээ албан хүсэлт, үйлчилгээ эрхлэх батламж, тусгай зөвшөөрөл, улсын бүртгэлийн гэрчилгээг PDF файл болгон хавсаргана.
Холбоо барих мэдээллийг бөглөж дууссаны дараа таны хүсэлт амжилттай илгээгдэх болно.
Хүсэлтийг ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэх тул та И-Бизнес системийн профайл хэсгийн хүсэлтүүд цэсээс өөрийн илгээсэн хүсэлтүүдээ харах боломжтой байна.

Видео заавар линк: https://www.facebook.com/watch/?v=229774616302477

Нэмэлт асуулт, зөвлөгөө шаардлагатай тохиолдолд 1111-2 лавлах утас руу ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд холбогдон үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын дээд лигийн шинэ улирлын тоглолт өнөөдөр эхэлнэ 21 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Доншен газрын тос” компанийн үйл ажиллагаатай танилцлаа 22 мин Иосиф Бродскийг шүүсэн хурал(3) 1 цаг 6 мин Нийслэлд нэг долоо хоногийн дотор гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ 1 цаг 8 мин “Монгол бахархлын өдөр”-ийг угтан бүтээлч сарын аян өрнүүлж байна 1 цаг 11 мин Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо 1 цаг 13 мин Хүүхдээр өвөл, хавар хурдан морь унуулахгүй байхыг уриалав 1 цаг 16 мин Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаас ажиллах хүч авах хэрэгтэй 1 цаг 23 мин Өнөөдөр хуралдах дэд хороодын хуралдааны тов 1 цаг 28 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 1 цаг 29 мин Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд 1 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан 1 цаг 34 мин 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ 2025-10-31 Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдлоо 2025-10-31 Японы Никкей индекс гурав дахь өдрөө дараалан дээд амжилт тогтоов 2025-10-31 Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ 2025-10-31 Утасгүй цэнэг дамжуулдаг авто зам Францад ашиглалтад орлоо 2025-10-31 “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дотооддоо бэлтгэж байна 2025-10-31 Жүжигчин Жесси Айзенберг бөөрөө хандивлахаар шийджээ 2025-10-31 Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагааг өндрөөр үнэллээ 2025-10-31
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Монгол Улс НҮБ-д 1946 онд элсэх байлаа Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг...
Top