x

Нэг сая цагаачийг АНУ-аас албадан гаргана

Д.Трампын засаг захиргаа засгийн эрхэнд гарсан эхний жилдээ 1 сая орчим тооны хууль бус цагаачдыг нутагт нь буцаахаар төлөвлөж байна. Энэ тухай Вашингтон Пост сонинд хуучин ажиллаж байсан болон одоо ажиллаж буй албан тушаалтнуудын ярьснаас эш татан бичжээ.  

Энэ төлөвлөгөө хэрэгжвээс АНУ-ын түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй албадан гаргах ажиллагаа болох юм. Өмнө нь 2009-2017 онд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Барак Обамагийн үед нэг жилийн дотор 400 мянга гаруй хууль бус цагаачдыг гаргаж байжээ.

Гэхдээ шинжээчдийн үзэж байгаагаар, санхүүжилт ба хүн хүч дутагдалтай байгаагаас шалтгаалан Трампын төлөвлөгөө биелэхгүй байх магадлалтай. Мөн цагаачдын ихэнх нь шүүхэд хандах учраас асуудлыг шийдэхэд багагүй хугацаа орж сунжирна гэж Вашингтон Пост сонинд бичжээ.  

Эх сурвалжуудын ярьснаар, Цагаан ордны улс төрийн хэлтсийн дэд дарга Стивен Миллер Дотоодын аюулгүй байдлын яам болон холбооны бусад агентлагийн албан тушаалтнуудтай хамтран албадан гаргах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж байгаа ажээ.

Одоогийн байдлаар 1,4 сая хууль бус цагаачийг албадан гаргахаар эцэслэн шийдвэрлэсэн боловч тэднийг хүлээн авахаас улс орнууд татгалзсаар байгаа учраас цагаачид АНУ-д байсаар байна. Иймээс тухайн улсын иргэний харьяалалгүй цагаачдыг өөр бусад улсад хүлээлгэн өгөх асуудлаар Америкийн тал 30 улстай хэлэлцээ хийж байгаа ажээ.

 

 

Саяхнаас Трампын засаг захиргаа албадан гаргасан хүмүүсийн тоог сар бүр нийтэлдэг байснаа зогсоосон байна. Гэхдээ Дотоодын аюулгүй байдлын яамнаас мэдээлснээр, он гарснаас хойш АНУ-аас 117 мянган хүнийг албадан гаргажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 8 цаг 52 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 9 цаг 0 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 9 цаг 10 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 9 цаг 16 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 9 цаг 20 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 9 цаг 24 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 10 цаг 18 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 11 цаг 51 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 12 цаг 20 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 12 цаг 25 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 12 цаг 28 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 12 цаг 32 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 13 цаг 37 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 13 цаг 46 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 14 цаг 8 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 14 цаг 40 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 15 цаг 1 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 15 цаг 8 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 15 цаг 22 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 15 цаг 33 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top