x

Доминиканд аврах ажиллагаа дуусчээ

Доминиканы Бүгд Найрамдах Улсын нийслэл Санто-Доминго хотын шөнийн цэнгээний газрын дээвэр нурсны улмаас 184 хүн амиа алдсан тухай эрх баригчид лхагва гаригийн орой мэдээлсэн.

Онцгой байдлын албаныхан аврах ажиллагааг дуусгаж, цогцсуудыг олж гаргах ажиллагаанд шилжиж байна. Санто-Доминго дахь “Jet Set” клубт уг эмгэнэлт явдал болсон бөгөөд хохирогчдын ар гэрийнхэн ослын газарт хоёр хоногийн турш цугларчээ.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Хомеро Фигуэроа "ойрын хэдэн цагт эрэн хайх, аврах үе шатнаас цогцсуудыг олж гаргах үе шатанд шилжинэ" гэв. Амьд үлдсэн хүмүүсийг аврахын тулд бүх боломж бололцоог шавхсаны дараа дээрх мэдэгдлийг хийжээ.

Мягмар гаригийн үдээс хойш аврагчид амьд үлдсэн хүнийг олоогүй байна. Аврах албаны нийт 300 гаруй алба хаагч нурангийг үнэрч нохойнуудын тусламжтайгаар хоёр өдрийн турш самнажээ. Тэдэнд Пуэрто-Рико, Израилын гал сөнөөгчид тусалж байна. Одоогоор амиа алдсан 54 хүнийг хэн болохыг нь тогтоожээ.

Осол гарах үед клубт 500-1000 хүн байсан гэж орон нутгийн хэвлэлүүд анх мэдээлж байлаа. Албан ёсны мэдээллээр, 200 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Мягмар гаригт “Jet Set” клуб Доминиканы түүхэн дэх хамгийн аймшигтай ослыг мөрдөн шалгахад эрх баригчидтай хамтран ажиллаж байгаагаа мэдэгджээ.

Дээвэр нурсан шалтгааныг тогтооход эрт байна гэж хууль сахиулагчид үзэж байна. Тэд цогцсуудыг гаргах ажиллагаа дууссаны дараа мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөжээ. Лхагва гаригийн өглөө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Мөн хөрш зэргэлдээх Хаити улсын Ерөнхий сайд Аликс Дидье Филс-Айме X хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлсэн байна. Ромын пап Францис мөн эмгэнэл илэрхийлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 8 цаг 51 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 8 цаг 59 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 9 цаг 9 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 9 цаг 15 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 9 цаг 19 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 9 цаг 23 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 10 цаг 17 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 11 цаг 50 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 12 цаг 19 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 12 цаг 24 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 12 цаг 27 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 12 цаг 31 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 13 цаг 36 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 13 цаг 45 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 14 цаг 7 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 14 цаг 39 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 15 цаг 0 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 15 цаг 6 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 15 цаг 21 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 15 цаг 32 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top