x

АНУ, Иран шууд бус хэлэлцээ хийхээр тохиролцов

АНУ болон Ираны хоорондын хурцадмал байдал дахин анхаарал татаж эхэллээ. Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи “Х” нийгмийн сүлжээгээр дамжуулан дөрөвдүгээр сарын арван хоёрны бямба гарагт Оман улсад хоёр тал шууд бус хэлэлцээ хийх болсныг мэдэгдэв. Тэрбээр “Энэ бол боломж төдийгүй сорилт юм. Бөмбөг Америкийн талд байна” хэмээн онцолсон байна.

Тус яриа хэлэлцээ нь Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг зохицуулах зорилготой. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гуравдугаар сарын долооны өдөр Ираны дээд удирдагч аятолла Али Хаменейд захидал илгээж, хэлэлцээ хийх санал тавьсан ч Иран шууд хэлэлцээ хийхээс татгалзсан юм. Тэд зөвхөн гуравдагч улсын зуучлалтайгаар хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Гэсэн ч нөхцөл байдал хурцдаж болзошгүй байна. Дональд Трамп гуравдугаар сарын гучинд мэдэгдэхдээ, хэрэв цөмийн хөтөлбөрийн талаар тохиролцоонд хүрч чадахгүй бол хоёр долоо хоногийн дараа Иранд нэмэлт эдийн засгийн хориг, татвар ногдуулна гэж анхааруулсан. Түүнчлэн “хэрэв хэлэлцээг хүлээж авахгүй бол тэдний хэзээ ч харж байгаагүй бөмбөгдөлтийг эхлүүлнэ” хэмээн сүрдүүлжээ.

Хариуд нь Ираны дээд удирдагч Али Хаменей цэргийн хүчээр халдан орох магадлалд итгэхгүй байгаагаа мэдэгдэж, тус улсын дотоод хэрэгт оролцох аливаа оролдлогод хатуу хариу арга хэмжээ авна гэдгийг анхааруулсан байна.

Трампын зүгээс АНУ, Ираны хоорондох яриа хэлэлцээ хэдийн эхэлсэн бөгөөд энэ бямба гарагт “хамгийн өндөр түвшинд” үргэлжлэнэ гэж мэдэгдсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Эх сурвалж: TASS.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top