x

Төв аймаг “Хүннү хот” болон цахим төрийн үйлчилгээний шинэ төв болон хөгжиж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон УИХ-ын гишүүдийн хамт өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймагт ажиллалаа. Энэ үеэр Монгол Улсын Их Хурлын түвшинд Төв аймгийн Зуунмодыг “Хүннү хот” болгон хөгжүүлэх томоохон зорилтыг дэвшүүлсэн талаарх мэдээллийг иргэдэд хүргэв. Уг санаачилгын хүрээнд хиймэл оюуны олон улсын дата төвийг байгуулахаар төлөвлөсөн бөгөөд тус хотыг Ази тивийн “Цахиурын хөндий” болгон хөгжүүлэх зорилтыг тодорхойлжээ.

Цахим төрийн үйлчилгээг орон нутагт тэгш хүртээмжтэй болгох зорилгоор Төв аймгийн бүх суманд буюу нийт 27 суманд төрийн үйлчилгээний КИОСК машиныг хүлээлгэн өглөө. Өмнө нь тус аймагт зөвхөн хоёр киоск ашиглагдаж байсан бол одоо сум бүрд хүрч, төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойрхон хүрэх боломжийг бүрдүүлэв. Ингэснээр иргэд цахим үйлчилгээ авахын тулд аймгийн төв рүү зорчих шаардлагагүй болж байна.

Мөн интернэтийн хүртээмж муутай, алслагдсан бүсийн сурагчдыг дэмжих зорилгоор боловсролын салбарын судалгаанд үндэслэн нийт 10 сургуулийг Starlink төхөөрөмжөөр хангаж, дэлхийн боловсролыг хөдөө орон нутагт хүргэх чухал алхам боллоо.

Цаашид Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам орон нутгийн сүлжээг үе шаттайгаар нэмэгдүүлж, 2025 онд нийт 139 цэгт сүлжээ нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Төв аймгийн дараах 11 алслагдсан цэгт шинэ сүлжээ тавигдах аж:

  • Мөнгөнморьт сум – 2-р баг, Байдлаг баг

  • Угтаалцайдам сум – 1-р баг, Талын уул

  • Эрдэнэ сум – 2-р баг, Чулуут

  • Цээл сум – 4-р баг, Сүүл буга

  • Баян-Өнжүүл сум – 1-р баг, Бараат

  • Алтанбулаг сум – 2-р баг, Аргал

  • Баяндэлгэр сум – 1-р баг, Байдлаг

  • Баянцогт сум – 1-р баг, Гуна

  • Дэлгэрхаан сум – 3-р баг, Давст

  • Бүрэн сум – 3-р баг, Монгол, Мэргэн толгой

  • Бүрэн сум – төв хэсэг

Ийнхүү Төв аймагт мэдээллийн технологийн дэд бүтэц, боловсролын цахим хүртээмж, төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгох чиглэлээр бодит ахиц гарч, “Хүннү хот” төслийн эхлэл тавигдаж байна.

Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзлаа 2 цаг 36 мин Мал эмнэлгийн салбарыг олон улсын жишигт нийцүүлэхэд онцгойлон анхаарч байна 2 цаг 45 мин НАТО-гийн зүүн жигүүрийн хамгаалалтыг бэхжүүлэх ажиллагааг эхлүүлнэ 2 цаг 54 мин Европын Холбоо Орост тавьсан хоригоо сунгав 2 цаг 57 мин Байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн түүхэн ой өнөөдөр тохиож байна 3 цаг 7 мин Д.Баярхүү: ШХАБ-ын цаашдын төлөвшлийг ажиглах нь зүйтэй 4 цаг 0 мин “Автомашингүй өдөр” арга хэмжээг цуцалж, 12:00 цагт замын хөдөлгөөнийг нээнэ 4 цаг 13 мин Автомашингүй өдөр: Хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй 5 цаг 19 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 5 цаг 26 мин Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна Өчигдөр 14 цаг 05 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь Өчигдөр 14 цаг 02 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй Өчигдөр 14 цаг 01 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно Өчигдөр 13 цаг 58 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв Өчигдөр 13 цаг 56 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ Өчигдөр 13 цаг 54 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ Өчигдөр 13 цаг 50 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна Өчигдөр 13 цаг 50 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ Өчигдөр 12 цаг 50 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна Өчигдөр 12 цаг 38 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно Өчигдөр 12 цаг 14 мин
iИх уншсан
2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл н... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ? Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд а... Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ
Top