x

Марин Ле Пэн авлигын ял шийтгэлийг "шулам ангуучлах явдал" хэмээн нэрлэв

Францын Үндэсний эв нэгдлийн намын (RN) удирдагч Марин Ле Пэн Европын Холбооны 2.9 сая еврогийн хөрөнгийг намын зорилгоор ашигласан хэрэгт буруутгагдаж, таван жилийн хугацаанд төрийн албанд нэр дэвших эрхгүй болох шүүхийн шийдвэрийг “улс төрийн шахалт” хэмээн шүүмжлэв.

Ням гарагт Парисын Эйфелийн цамхагаас холгүй орших Вобан талбайд мянга мянган дэмжигчдэдээ хандан үг хэлэхдээ тэрбээр: “Би бууж өгөхгүй. Бид хуулиас дээгүүр байя гэж шаардаагүй, гэхдээ дор баймааргүй байна” хэмээн мэдэгджээ.

Ле Пэн 2004-2016 оны хооронд ЕХ-ны хөрөнгийг намаа санхүүжүүлэхэд ашигласан нь тогтоогдсон бөгөөд уг шийдвэрийг давж заалдаад байна. Шүүхээс түүнийг дөрвөн жилийн хорих ял, үүнээс хоёр жилийг тэнсэн харгалзах ял болгон, 100,000 еврогийн торгуультайгаар шийтгэсэн бөгөөд энэ нь давж заалдах шатны шийдвэр гартал хүчин төгөлдөр биш байна.

Намын ерөнхийлөгч Жордан Барделла үг хэлэхдээ энэхүү шүүхийн шийдвэрийг “ардчилалд шууд халдсан явдал” гэж нэрлэж, Ле Пэнийг 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх эрхийг нь хасахын тулд зориудаар хийгдсэн алхам хэмээн мэдэгджээ. Тэрбээр “шүүхүүдийг бүхэлд нь буруутгах гэсэнгүй, гэхдээ энэ бол улс төрийн сэдэлтэй довтолгоо” гэж нэмж хэлэв.

Харин Ерөнхийлөгч Эммануэль Макроны Нам сэргээн байгуулалтын тэргүүн Габриэль Атталь: “Хулгай хийсэн бол төлөх ёстой” хэмээн хариу өгч, барууны удирдагчид болох Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан нарын дэмжлэгийг "урьд хожид байгаагүй хөндлөнгөөс оролцоо" хэмээн шүүмжилжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч мөн уг ял шийтгэлийг “маш чухал хэрэг” хэмээн тодорхойлсон байна.

Шийдвэрийн дараах BFMTV-ийн санал асуулгаар, Францын иргэдийн 57 хувь нь шүүх хэргийг шударга шийдвэрлэсэн гэж үзжээ. Шүүхийн давж заалдах шатны шийдвэр 2026 оны зунаас өмнө гарах төлөвтэй байгаа нь 2027 оны ерөнхийлөгчийн сонгуулиас өмнөх хугацаанд багтах юм.

RN намын төлөөлөгч Лоран Якобеллигийн хэлснээр, Марин Ле Пэн нэр дэвших боломжгүй болсон ч 29 настай Барделлаг "хамгийн байгалийн, шударга сонголт" гэж үзэж байгаа аж. Гэвч Барделла өөрийгөө "B төлөвлөгөө" гэж шууд хэлэхээс зайлсхийсэн ч RN дэмжигчдийн 60 хувь нь түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд дэмжихээ илэрхийлсэн байна.

Францын одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон дараагийн сонгуульд нэр дэвших эрхгүй.

Эх сурвалж: BBC News, Reuters, BFMTV

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 1 цаг 19 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 3 цаг 1 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 3 цаг 31 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 3 цаг 50 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 7 цаг 21 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 7 цаг 28 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 7 цаг 33 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 9 цаг 13 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 9 цаг 22 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 9 цаг 31 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 9 цаг 36 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 9 цаг 55 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 10 цаг 15 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 10 цаг 20 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 10 цаг 25 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 10 цаг 31 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 10 цаг 51 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 11 цаг 38 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 12 цаг 22 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top