x

Их Британи автомашины салбараа аврахын тулд цахилгаан автомашины журмыг уян хатан болгоно

Их Британийн Засгийн газар 2030 оноос эхлэн бензин, дизель хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэхийг хориглох шийдвэртээ үнэнч хэвээр байгаа ч энэ шилжилтийг аж үйлдвэрийн хувьд хүндрэлийг багасгах зорилгоор шинэ уян хатан зохицуулалт хийж байгаагаа зарлалаа.

Тээврийн сайд Хайди Александр ням гарагт мэдэгдэл хийхдээ, цахилгаан автомашинд шилжих үйл явцад тавьж буй шаардлагыг зөөллөж, автомашин үйлдвэрлэгчдийг торгуулиас зайлсхийх боломжийг олгоно гэв. Үүнтэй зэрэгцэн Засгийн газар 2.3 тэрбум паундын татварын хөнгөлөлтийг санал болгож, EV худалдан авах болон цэнэглэх цэгийн дэд бүтцийг сайжруулахад хөрөнгө оруулна гэж Ерөнхий сайд Киир Стармер “Times” сонинд бичжээ.

Шинэ өөрчлөлтүүдэд дараах зүйлс багтаж байна:

  • Автомашин үйлдвэрлэгчдэд тавих EV хувийн шаардлагыг жил жилээр уян хатан хэрэгжүүлэх боломж нээгдэнэ

  • Британийн жижиг үйлдвэрлэгчид (ж.нь. Aston Martin, McLaren) 2030 оноос хойш ч бензин хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэх эрхтэй байна

  • Зарим hybrid автомашиныг 2035 он хүртэл худалдаанд байлгахыг зөвшөөрнө

  • EV стандарт хангахгүй автомашин бүрт ногдуулах торгуулийг £15,000-оос £12,000 болгон бууруулна

Энэхүү шинэ бодлого нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Британийн автомашинд 25 хувийн тариф тогтоосонтой давхцаж байгаагаараа онцлог. АНУ бол Их Британийн автомашины хоёр дахь том экспортын зах зээл бөгөөд энэ тариф нь тус салбарт томоохон эрсдэл дагуулж байна. Jaguar Land Rover компани шинэ нөхцөл байдалд дасан зохицохын тулд АНУ-д нийлүүлэлтээ түр зогсоохоо зарласан байна.

Харин сөрөг хүчний зүгээс энэхүү шинэ арга хэмжээг хангалтгүй гэж шүүмжилж байна. Консерватив намын бизнесийн асуудал хариуцсан сүүдрийн сайд Эндрю Гриффит “энэ бол дутуу боловсруулсан арга хэмжээ” хэмээсэн бол Либерал Ардчилсан нам илүү үр дүнтэй хэрэглэгчийн урамшуулал бий болгохыг шаарджээ.

Эх сурвалж: BBC News, The Times, Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 1 цаг 19 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 3 цаг 1 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 3 цаг 31 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 3 цаг 50 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 7 цаг 21 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 7 цаг 28 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 7 цаг 33 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 9 цаг 13 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 9 цаг 22 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 9 цаг 31 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 9 цаг 36 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 9 цаг 55 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 10 цаг 15 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 10 цаг 20 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 10 цаг 25 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 10 цаг 31 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 10 цаг 51 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 11 цаг 38 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 12 цаг 22 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top